Төгсөгчид нь сургуулийнхаа мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж өглөө

🕔 2021/09/03 17:48

 

 

Төгсөгчид нь сургуулийнхаа мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж өглөө

 

Дундговь аймгийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билэг” сургуулийн 2004 оны төгсөлтийн 10б ангийн хамт олон төрөлх сургуулийнхаа Мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус танхимыг төгсөгч Ө.Шижирийн санаачилгаар тохижуулсан бөгөөд 85 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 30 ширхэг иж бүрэн комьпютер, 30 ширээ, сандал зэрэг нийт 62 сая төгрөгийн тохижилтыг хийсэн байна.

Танхимыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, БСУГ-ын дарга Ц.Уранбямба болон сургуулийн удирдлага, багш, сурагчид оролцжээ.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга тус танхимыг тохижуулсан тус ангийн хамт олонд талархал илэрхийлж, "хүүхэд залуусын сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөр техник, технологийн дэвшилттэй хөл нийлүүлэн алхах, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвартай хүүхэд, залуучуудыг бэлтгэх боломжийг бүрдүүлж өгч буй томоохон хөрөнгө оруулалт боллоо” хэмээн онцолсон юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!