ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

🕔 2018/12/17 22:15
Дундговь аймгийн "Оны шилдэг хүүхэд" шалгаруулах "Харшийн сүлд модны наадам" боллоо.
2018 онд хичээл сурлага, спорт, урлагийн өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлан суралцсан сурагчдад "Оны шилдэг хүүхэд”-ээр шалгаруулан шагналыг гардууллаа.
"Сурлагын амжилт" номинацид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн 11а ангийн сурагч Галбадрахын Баттогтох
-"Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Бямбадоржийн Ихдөлгөөн
-"Эх орны түүх соёл, өв уламжлал" номинацид 3-р сургуулийн 12а сурагч Пүрэвдоржийн Сумъяасүрэн
-"Хүүхдийн өөрөө удирдах байгууллага" номинацид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн 10б ангийн сурагч Ганхуягийн Сарнай
-"Бүтээлч ажил, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа" номинацид Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сантехникийн 436-р ангийн сурагч Ганхуягийн Адъяадорж
-"Багийн амжилт" номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн Х.Сайнжаргал ахлагчтай гар бөмбөгийн баг тамирчид
-"Урлаг, уран бүтээл" номинацид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн 12а ангийн сурагч Доржсүрэнгийн Мөнхсайхан
-"Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил" номинацид " Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Цогтгэрэлийн Гэрэлт-Од
- "Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Одгэрэлийн Буян-Орших нар шалгарсныг
аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Энэхүү сүлдмодны наадамд Дундговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн Зөвлөлийн дарга О.Бат-Эрдэнэ,  Гэр бүл, хүүхэд% залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Ганзориг, Боловсрол, Соёл, Урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл,  "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, зарим сургуулийн захирал оролцсон байна.

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

 

 

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДМААР ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭЭ ШАГНАВ

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!