Дундговь аймагт 439 төгсөгч ЭЕШ өгнө

🕔 2020/04/20 11:16

ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа энэ сарын 15-нд дуусч, Дундговь аймгийн хэмжээнд 2020 оны ЭЕШ өгөхөөр нийт 439 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн 28 нь өнгөрсөн оны төгсөгчид юм. Математикийн хичээлээр 312, монгол хэлний хичээлээр 227, нийгмийн ухааны хичээлээр 284, англи хэлний хичээлээр 273, орос хэлний хичээлээр 6, газар зүйн хичээлээр 20, физикийн хичээлээр 117, биологийн хичээлээр 104, химийн хичээлээр 102, монголын түүхээр 18 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. 

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан энэ жилийн хувьд төгсөгчдөөс монгол хэл бичгийн шалгалт авахгүй бөгөөд их, дээд сургуулиуд монгол хэл бичгийн хичээлийн батламж шаардахгүй гэдгийг БСУГ-ын Статистик, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн М.Энхтуяа мэдээллээ. Аймгийн БСУГ-т ЭЕШ-ын гарын авлага бүртгүүлсэн бүх хүүхдэд хүрэлцэхээр хангалттай ирсэн гэдгийг мөн танилцуулсан. Энэхүү гарын авлагад 12 дугаар ангийн сурагчдын хичээлийн шалгалтын даалгавар, зөвлөмж, теле хичээлүүд багтсан байна. Дундговь аймгийн хэмжээнд энэ жил 12 дугаар анги төгсөх 444 хүүхэд байгаа ажээ.    

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!