ЭЕШ-д онлайнаар бэлтгэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ

🕔 2020/03/12 17:04

Дундговь аймгийн хэмжээнд энэ жил 12 дугаар анги төгсөх бүх хүүхдийг ЭЕШ-д онлайнаар бэлтгэх үйл ажиллагааг дэмжин аймгийн Засаг дарга санхүүжүүлэхээр боллоо. Программ хангамж, мэдээллийн технологийн "ECM” ХХК-ийy санал болгож байгаа "Smart edu” боловсролын цогц мэдээллийн систем нь 2016-2019 оны ЭЕШ-ын 10 хичээлийн бүх тестийг үзэж, даалгаврыг гүйцэтгэн багшаараа хянуулах боломжтой ажээ. Энэхүү системийг ашиглах эрх олж авахын тулд нэг хүүхдийн нэг сарын төлбөр нь 5000, гурван сарын төлбөр 15,000 төгрөг болох бөгөөд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийн нийт 444 хүүхэд суралцаж байгаа юм. 

Энэхүү системд холбогдон онлайнаар суралцах бүх хүүхдэд Засаг даргын зүгээс энэ боломжийг олгож байгаа, удахгүй компанитайгаа гэрээ байгуулаад үйл ажиллагааг зохион байгуулж эхлэхээ аймгийн БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл мэдээлсэн. Аймгийн хэмжээнд найман сургуулийн төгсөх ангийн нийт сурагчдад ЭЕШ-ын 10 хичээлээр хичээл заадаг 98 багш байдаг. Эдгээр багш нар хичээл заадаг хүүхдүүдтэйгээ холбогдоод тестийг ажиллаж чадаж байгаа эсэхэд нь анализ хийж, эргэж хүүхдүүддээ онлайнаар сургалт явуулах боломжтой ажээ. Тиймээс хорио цээрийн дэглэмд гэртээ байгаа төгсөх ангийн сурагчид онлайнаар ЭЕШ-даа бэлтгэх боломжийг ийнхүү олгож байгаа нь цаг үеэ олсон зөв шийдвэр болж байна.

Д.Алтантогос

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!