“Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан”-г аймгийн Музейд шилжүүллээ

🕔 2020/05/27 14:17

Дундговь аймгийн БСУГ-т бүрдүүлсэн "Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан”-гийн материалыг аймгийн Музейд хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийн Засаг даргын А/88 дугаар захирамж гарчээ. Энэхүү шийдвэрийн дагуу БСУГ-т бүрдүүлэн хадгалагдаж байсан аймгийн соёлын өвтэй холбоотой бүртгэл мэдээллийн сангийн 31 дэсийн 33 баримт бичиг, цахим сангийн зургаан дэсийн зургаан ширхэг CD, DVD хуурцаг, дагалдах баримт болох 31 дэсийн 471 ширхэг гэрэл зураг, зургийн хальс, нийт 510 ширхэг материалыг ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Аймгийн соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд соёлын өвийг бүртгэн цуглуулах, хадгалж хамгаалах, судлан сурталчлах ажлыг аймгийн Музей хариуцаж, БСУГ тус сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ажээ.   

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!