Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад шагнал гардуулав

🕔 2021/05/25 17:48

 

 

Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад шагнал гардуулав

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа 5 дугаар сарын 23-нд болж, шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар гардуулав.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген эмч С.Нарангэрэл, ЭМГ-ын ерөнхий нягтлан бодогч Ч.Бямба, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн мэс заслын эмч Ч.Дондог нарыг, "Алтан гадас одон”-оор ЭМГ-ын бүртгэл мэдээллийн ажилтан Ё.Цэцэг-Өлзий, Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Сугирцолмон, Нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Лхагвацэрэн, Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн статистик бага эмч М.Баярмаа нарыг шагнажээ.

"Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нэгдсэн эмнэлгийн лаборант С.Бямбасүрэн, Халдвартын тасгийн үйлчлэгч П.Сарантуяа, ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн П.Оюунчимэг, Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлгийн дотрын эмч Т.Саруултуяа, Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Ч.Оюумаа, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч М.Мөнгөнцэцэг, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ц. Мөнхчулуун, Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Ж.Энхжаргал нарын найман хүн шагнуулж, төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүллээ.

 

Шагнал гардуулах ёслолын үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг цар тахлын хүнд, хэцүү үед цаг наргүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал дэвшүүлээд Засгийн газраас Дундговь аймагтPCRшинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж болон шүдний лабораторийн төхөөрөмж өгөхөөр шийдвэрлэсэн ба Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн хэрэгцээнд фургон автомашин хүлээлгэн өгөхөөр болсныг танилцуулсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!