Эрдэнэдалай сумын эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээн авчээ

🕔 2020/02/04 12:11

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 22 ортой эмнэлгийн шинэ барилгын ажил дуусч, тус барилгыг улсын комисс хүлээн авлаа. Эмнэлгийн барилгыг улсын төсвийн 1.255.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Төсөвт төсөл” ХХК барьж, нэгдүгээр сарын 27-нд улсын комисс үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авчээ. 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум хүн амынхаа тоогоор Сайнцагаан сумын дараа ордог, 6000 орчим хүн амтай. Тус эмнэлэг нь сумынхаа хүн амаас гадна Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг Сум дундын эмнэлэг юм. Эмнэлгийн хуучин барилга 15 өвчтөн хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай. Аймгийн ЭМГ-ын дарга Г.Бат-Орших "цаашид хуучин эмнэлгийнхээ барилгыг эмнэлгийн ажилчдын орон сууцны зориулалтаар ашиглана” гэлээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!