Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвд авто машин олгохоор боллоо

🕔 2016/11/24 14:37

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат болон яамны газар хэлтсийн дарга мэргэжилтэнүүд  21 аймгийн Эрүүл
 мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нартай холбогдон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим хурлыг хийлээ. Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах тал дээр хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгч, Дэрэн, Дэлгэрхангай, Баянжаргалан, Говь-Угтаал, Хулд, Өлзийт сумдын ЭМТ-үүдийн түргэн тусламжийн авто машинуудад парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа тухай дахин хүсэлт тавьсаны дагаа улсын онцгой комиссын шугамаар Дэлгэрхангай сумын ЭМТ-ийн түргэн тусламжийн автомашинд парк шинэчлэлт хийгдэхээр боллоо. Хурлын үеэр Эрүүл мэндийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж, Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өглөө. 
 
http://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=77&nid=7735

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!