ОНХС-гийн хөрөнгөөр өрхийн эмнэлгүүд тоног төхөөрөмжтэй болов

🕔 2020/04/18 17:35

Дундговь аймгийн Сайнцагаан ЗДТГ-аас сумын Эрүүл мэндийн төв, өрхийн хоёр эмнэлэгт ОНХС-гийн хөрөнгөөр оношлуурын болон эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Тодруулбал, сумын ЭМТ-д шинжилгээний анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, оношлуурын аппарат зэрэг 9,9 сая төгрөгийн, "Өлзийт мандал” өрхийн эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, физик эмчилгээний аппарат зэрэг 5,0 сая төгрөгийн, "Боржигон-Мандал” өрхийн эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, даралтын аппарат зэрэг 5,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгчээ. Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, амбулаториор үзүүлэх иргэдийн ачаалал буурч, Сайнцагаан сумын ЭМТ болон өрхийн эмнэлгүүд иргэдийнхээ үзлэг, оношилгоог хийх боломж бүрдэж байгаа аж.  

 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!