Аймгийн төвд вакцинжуулах суурин нэг, явуулын гурван цэг ажиллана

🕔 2021/04/05 19:03

 

 

Аймгийн төвд вакцинжуулах суурин нэг, явуулын гурван цэг ажиллана

 

Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн Дундговь аймагт коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Өнөөдөр тус аймагт 2726 хүн/тун вакцин ирэх ба эхний ээлжинд цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, тагнуул, хот тохижилтын алба, ус суваг, цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагын ажилтнууд, багш нарыг вакцинжуулах ба сум бүрт харилцан адилгүй тоотой хуваарилж байгаа ажээ.

Тухайлбал, аймгийн төвд 1510, хамгийн олон хүн амтай Эрдэнэдалай суманд 180, хамгийн цөөн хүн амтай Цагаандэлгэр суманд 53 хүнд вакцин хийхээр хуваарилсан байна.

Аймгийн төвд вакцинжуулах суурин нэг, явуулын гурван цэг ажиллаж, олон ажилтантай Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, ОБГ, Цахилгаан түгээх сүлжээ, Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Мандал сургууль зэрэг байгууллага дээр очиж вакцинжуулалтыг хийхээр төлөвлөсөн аж.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга, дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга А.Нарантуяагаас тодруулахад "вакцинаа татан авах гээд өнөөдөр Улаанбаатар хот руу явсан. Цагдаагийн хамгаалалт дор өнөөдөртөө авчраад сумдад хуваарилж, маргаашаас вакцинаа хийж эхэлнэ.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/69 дүгээр тушаалаар томилогдсон "Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хэсэг” өчигдөр хуралдаж, дарлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөгөө хэлэлцэн гаргалаа.

 

Цахимаар сумдтайгаа холбогдож, вакцинжуулах бэлтгэл бэлэн байдлаа хангаж байна” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!