ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч нар Дундговь аймагт ажиллав
🕔 2020/03/27 14:25
ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч нар Дундговь аймагт хоёр өдөр ажиллаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдалтай танилцан зөвлөгөө өгч, чадваржуулах сургалт хийжээ. Тодруулбал, халдвар судлаач их эмч М.Цолмон, А.Болормаа нар энэ сарын 24-25-нд тус аймгийн төвд бэлтгэсэн ажиглалтад тусгаарлах байруудын нөхцөл байдалтай танилцсан төдийгүй аймгийн төвийн нийт эмч, сувилагч нарт нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дэс дараалал, анхаарах асуудал, ариутгал халдваргүйжүүлэлт, коронавирусний халдварын дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ сэдвээр сургалт хийсэн байна.
Мөн цахимаар холбогдож, 15 сумын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад дээрх сургалтаа зохион байгуулжээ. Дундговь аймгийн төвд МСҮТ-ийн дотуур байр, хувийн хоёр эмнэлэг, хоёр буудлыг ажиглалтад тусгаарлах зорилгоор бэлтгээд байгаа. Ажиглалтад тусгаарлах байрны хувьд өрөө болгон тусдаа бие засах газар, ариун цэврийн өрөөтэй байх шаардлага тавьж байгаа учраас нийтийн байр буюу МСҮТ-ийн дотуур байр шаардлагад нийцэхгүй байгаа ажээ. Мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар аймгийн ЭМГ-ын дарга Г.Бат-Оршихоос тодруулахад "халдвар судлаач эмч нарын хийсэн дүгнэлт, тавьж байгаа шаардлагууд, нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулна” гэлээ.
Д.Алтантогос
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!