Дадлага сургуулиар дөрөв дэх цагийн байдал дээр ажиллаж байна

🕔 2020/05/12 12:27

Улс орон даяар зохион байгуулж байгаа "Ковид-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль Дундговь аймагт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү команд штабын дадлага сургуулийг халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр 14 цагийн байдлаар УОК-оос дөрөв дэх цагийн байдал өгч, энэ хугацаанд аймгийн Онцгой комисс гурван удаа хуралдаж, таван удаагийн захирамж, шийдвэр гаргажээ.  Энэхүү үйл ажиллагаанд МХГ, Цагдаагийн газар, ОБГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг гээд мэргэжлийн 13 анги, сумдын онцгой комисс оролцож байна.
 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!