Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

🕔 2019/12/26 12:28

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар төвийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 25-наас 14 хоногийн хугацаагаар түр зогсоолоо. Томуу, томуу төст өвчлөл, томуугийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан 12 дугаар 24-нд аймгийн ЭМГ-аас тус сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн ийнхүү шийдвэр гарчээ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаатай холбогдуулан хүүхдүүдийн дунд зохион байгуулах нэгдсэн үйл ажиллагааг мөн хориглоод байна. Сайнцагаан сумын хувьд таван сургууль, найман цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, дээрх шийдвэр гарснаар сургууль, цэцэрлэг, ГБХЗХГ-аас зохион байгуулдаг хүүхдийн шинэ жилийн баярууд цуцлагдаж, дугуйлангуудын үйл ажиллагаа түр хугацаанд зогсохоор болж байна.  

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!