"Сайн хичээл-2021" ур чадварын уралдаан болов

🕔 2021/04/01 14:28

 

 

 

Дундговь аймгийн БСУГ-аас "Сайн хичээл-2021" ур чадварын уралдаан зохион байгуулж, уралдаанд 15 сумын 19 сургуулийн 214, 20 цэцэрлэгийн багш, нийт 234 багш оролцож, аймгийн нийт сургууль, цэцэрлэгүүдийн 95 хувийг хамруулсан байна.

Энэхүү уралдаан нь багшийн арга зүйг хөгжүүлэх, цахим орчинд ажиллах ур чадварыг дээшлүүлэх, сайн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага судлуулах, суралцуулах зорилготой ажээ.


Уралдаанд оролцсон 19 сургуулиас 15 хичээлийн судлагдахууны төрөлд Эрдмийн далай цогцолбор сургуулиас 10, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Мандал сургуулиас тус бүр найм, Цэгц билиг сургуулийн долоо, Хүмүүнлэг сургуулийн зургаа, Гурвасайхан сумын гурав, Эрдэнэдалай, Хулд, Дэрэн сумаас тус бүр нэг багш шагналт байрт орж, бусдыгаа хошуучилжээ.

 

Цэцэрлэгийн багш нараас Сайнцагаан сумын зургадугаар цэцэрлэг, нэгдүгээр цэцэрлэг, долдугаар цэцэрлэг, гуравдугаар цэцэрлэг болон Хулд,Цагаандэлгэр сумын цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нар шалгарсан байна.


Энэхүү ур чадварын уралдаанд багш нар идэвх санаачилгатай оролцон, арга зүйгээ хөгжүүлэн багаар ажиллаж, харилцан туршлага хуримтлуулж, техник технологийн дэвшлийг сургалтад ашиглах чадвараа нэмэгдүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсныг БСУГ-ын албаны дарга Л.Оюунбаяр шагнал гардуулах үеэр онцолжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!