Дундговийн сэтгүүлч С.Пүрэвсүрэн Гавьяат цолоор шагнууллаа

🕔 2019/12/09 15:16

 

Дундговийн сэтгүүлч С.Пүрэвсүрэн Гавьяат цолоор шагнууллаа

 

"Дундговийн амьдрал" сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор өнөөдөр /2019.12.09/ энгэрээ мялаалаа.

 

Тэрбээр Дундговь аймгийн Ардчилсан холбооны тэргүүлэгч, аймгийн Ахмадын холбооны дарга бөгөөд МСНЭ-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Орон нутгийн сонинд 46 жил тасралтгүй ажиллаж, ард түмэнд мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилга, хөрөг тэмдэглэлүүдээ хүргэсээр иржээ. Шинэхэн гавьяат зургадугаар ангиасаа аймгийнхаа сонинд мэдээ бичиж, хичээлийн чөлөөгөөр үсэг өрж эхэлсэн төдийгүй "Улаан туг” "Улаанбаатарын мэдээ” "Пионерийн үнэн” сонины идэвхтэн бичигч байсаар сургуулиа төгсөж сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга болтлоо өсөх ирээдүйтэй сэтгүүлч болж, ажил амьдралын гараагаа эхэлжээ.

Дундговь аймгийн Тамгын газрын даргаас эхлээд хэвлэх үйлдвэрийн дарга хийж, сонин хэвлэлийн салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч бөгөөд энэ хугацаанд "Үнэн" сонин, Монголын радио, "Тоншуул" сэтгүүл, "Шинэ хөдөө" сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч ч хийж явсан.  Тэрбээр "Сонин бол миний амьдрал. Өөрийгөө сонингүйгээр төсөөлж ч чаддаггүй юм. Уг нь би Сандагдоржийн Пүрэвсүрэн боловч хүмүүс "Сонины” гэж овоглоод хэвшчихэж дээ." гэж хэлсэн юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!