С.ПҮРЭВСҮРЭН "ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР" НИЙТЛЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

🕔 2019/06/27 14:50
Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Ардын Засгийн газрын Суртал, ухуулгын хэлтэс, Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дорнод” медиа группээс хамтран зарласан "Миний сэтгэлд дотно БНХАУ-ын ӨМӨЗО” сэдэвт нийтлэлийн уралдаан, "Хөрш орны дууг хэн сайн дуулах вэ” уралдааны дүнг Шинэ Барга баруун хошууны төв Алтан-Эмээлд гаргалаа. Нийтлэлийн уралдаанд Монгол улсын  11 аймаг, хотын 34 сэтгүүлч, идэвхтэн бичигчийн болзлын дагуу бичиж ирүүлсэн нийтлэлийг Монгол улс, БНХАУ-ын мэргэжлийн шүүгчдийн бүрэлдүүн шүүн шалгаруулсан байна.
Энэхүү уралдаанд  "Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэнгийн "Шилийн голын тал нутгаар” аян замын тэмдэглэл хоёрдугаар байранд шалгарсан юм. Дээрх уралдааны шагналыг гардуулах ёслолд аймгийн зэрэглэлтэй Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Ардын Засгийн газрын удирдлага, Дорнод аймгийн  ЗДТГ-ын Нигмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтан, доктор Н.Алтанцэцэг, МҮОН-ийн радиогийн Дорнод аймаг дахь сурвалжлагч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Л.Хэрээ, Дорнодаймгийн Музейн эрхлэгч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Энхбаяр, "Дорнод” медиа группийн сэтгүүлчдийн төлөөлөл, дээрх хоёр уралдааны шагналт байрны уран  бүтээлчид оролцсон юм. Энэ үеэр "Хөрш орны дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шагналтнууд, Шинэ барга баруун хошууны Улаан мөчир чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт сонирхууллаа

С.ПҮРЭВСҮРЭН "ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР" НИЙТЛЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

 

С.ПҮРЭВСҮРЭН "ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР" НИЙТЛЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

 

С.ПҮРЭВСҮРЭН "ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР" НИЙТЛЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

 

С.ПҮРЭВСҮРЭН "ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР" НИЙТЛЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

С.ПҮРЭВСҮРЭН "ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР" НИЙТЛЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!