ЗАР »
МОНГОЛ, ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГА ӨНДӨРЛӨВ
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 2019
оны аравдугаар сарын 10-17-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуу,
Баруун Үзэмчин хошуу, Тунляо хот болон Жарууд хошууны нийгэм, эдийн засгийн
байдал, сургууль, эмнэлэг, үйлдвэрийн газрууд, малчдын амьдралтай танилцсанаар
өндөрлөв. Хамтарсан сурвалжлагад Монгол
улсын талаас МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн
гишүүн С.Алтанцэцэг тэргүүтэй 23 сэтгүүлч /Эдгээрийн дотор Баянхонгор,
Өмнөговь, Дундговь, Хэнтий аймгийн МСНЭ-ийн салбарын дарга П.Санаадагва,
С.Номинцэцэг, С.Пүрэвсүрэн, С.Ган-Эрдэнэ нар/, БНХАУ-ын талаас ӨМРТ-ийн "Талын
дуу хоолой” радиогийн захирал Баясгалан тэргүүтэй, мөн радиогийн сэтгүүлч
Чинзориг, Хасмөчир, Анхилам, Синхуа
агентлагийн сэтгүүлч Бай Линди,Хятадын төв телевиз- CCTV-ийн монгол сайтын сэтгүүлч Сонор, Өвөр Монголын Өдрийн
сонины Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч Сүлд, "Одон” ТВ-ийн сэтгүүлч
Хөхмөчир, Давхарбаяр, Олон улсын радиогийн сэтгүүлч Болор нар оролцсон юм. Энэ
үеэр Хятад-Монголын сэтгүүлчдийн цахим сэтгүүлзүйн форум Тунляо хотноо болж
хоёр талын төлөөлөгчид илтгэл тавьж санал бодлоо солилцсон юм. Форумд ӨМӨЗО-ны Ардын
засгийн газрын Суртал Ухуулгын хэлтсийн дарга Хань Юнишан, Үндэсбат, Тунляо
хотын Засгийн газрын Суртал, ухуулгын хэлтсийн дарга Ли Ли нарын албаны хүмүүс
оролцон БНХАУ дахь цахим сэтгүүл зүйн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.
Өмнө Монгол улсын Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Баянхонгор, Хэнтий, Архангай аймгийн МСНЭ-ийн салбарын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО, мөн орны Алшаа аймаг, Улаан хад, Тунляо аймгийн адил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах "Санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Энэхүү хамтарсан сурвалжлагын талаар цаашид цувралаар мэдээлэх болно.
Дундговь аймгийн МСНЭ-ийн салбарын дарга С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!