ЗАР »
ДУНДГОВИЙН УУГУУЛ СЭТГҮҮЛЧ ЭМЭГТЭЙН РОМАН ХЭВЛЭГДЖЭЭ
Сэтгүүлч эмэгтэй
Жамганбазарын Жаргалыг Дундговийн ерээд оныхон танина. Эрдэнэдалай сумын уугуул
энэ эмэгтэй Монгол улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөн Дундговь
аймгийн "Улаан туг” сонины сурвалжлагч-утга зохиолын ажилтнаар ажлын гараагаа
эхэлсэн юм. Ж.Жаргал Ардчилсан хувьсгалын анхдагч, МоАХ-ны анхны гишүүдийн нэг. Тэр ажил, амьдралын шаардлагаар Улаанбаатар
хотод шилжин өдөр тутмын сонины сэтгүүлчээс хариуцлагатай нарийн
бичгийн дарга хүртэл дэвшин ажиллаж байлаа. Харин тэр саяхан өөрийн туурвисан "Нарны
охин” романаа хэвлүүлсэн байна. Ж.Жаргал
энэхүү номоо хэвлүүлсний дараах баяраа хуваалцан "Юм бүхэн утга учиртай
гэж. Сайхан юм аа. Шинийн 25-ны энэ сайхан өдөр анхныхаа номыг өлгийдөж авлаа.
Энэ сайхан баяр, аз жаргалаа та нартайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.
Ямар олон хүний оролцоо, сэтгэлийн дэмээр ном бүтнэ гээч...
Бичих, туурвих авьяас билиг өвлүүлж төрүүлсэн аав, ээж хоёртоо түмэнтээ талархая. Энэ сэдвийг зориглон бичих урам өгч, намайг энэ хүргэсэн эрхэм дүү Sosko Sos доо маш их баярлаж явдгаа илэрхийлье. Эмээдээ нөүтээ өгч зөндөө их бүтээл туурвиулсан хайртай ач С.Тэмүүлэн, С. Түшиг, С.Танан нартаа, хамгийн ихээр ойлгож, хамгийн ихээр яарч, "Эмээ одоо хэдэн хувьтай явж байна... " гэж асуух тоолонд нь сэтгэл хөглөгддөг, хайртай зээ Ц.Энэрэлдээ маш их баярлалаа, маш их хайртай шүү. Миний навтаргыг уншиж урам өгсөн болон надтай хамт байдаг та нартаа баярлалаа. Эх бэлтгэхэд санхүүгийн том туслалцаа үзүүлсэн хайртай дүү М.Амартүвшиндээ дахин дахин талархал илэрхийльеТууж, өгүүллэгийг минь уншиж, чин сэтгэл, мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгч надад улам их урам, хүч өгсөн Purevkhuu Bathuyagт түмэнтээ талархал илэрхийлье” гэж цахим хуудсандаа бичсэн байна. Зохиолч, үзэг нэгт сэтгүүлч Ж.Жаргалынхаа цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!