СЭТГҮҮЛЧ С.ПҮРЭВСҮРЭН ГРАН-ПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

🕔 2018/11/17 21:34
Mongolian Mining Journal  сэтгүүл, "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ-аас дөрвөн жил 11 удаагийн сургалтаар хэрэгжүүлсэн "Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах хөтөлбөр" төслийн хаалт өндөрлөлөө. 21 аймгаас уул төсөлд хамрагдсан сэтгүүлчид энэ үеэр урлагийн тоглолтоо сонирхуулж нутаг  нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргалаа.  Орон нутгийн сэтгүүлчдийн баг Mongolian Mining Journal  сэтгүүлийн хамт олонд морин хуур бэлэглэж GIZ-ийн хөтөлбөрийн дэд захирал О.Батболдод дурсгалын мөнгөн аяга алд цэнхэр хадгийн хамт  гардуулав.  Тэрчилэн үүний урьд Оюутолгойд хийсэн танилцах сургалтын талаар сэтгүүлчдийн нийтэлж, нэвтрүүлсэн бүтээлийг телевиз, сайт, сонин гэсэн гурван ангиллаар шалгаруулж шагналаа. Тухайлбал, телевизийн төрөл Өмнөговь аймгийн "Алтан говь" телевизийн сэтгүүлч С.Сумьяагийн бэлдсэн нэвтрүүлэг,  сайтын төрөлд МОНЦАМЭ агентлагийн Дорноговь аймаг дахь сурвалжлагч, МСНЭ-ийн салбарын дарга Х.Эрдэнэбулганы нийтлэл, сонины төрөлд Хөвсгөл аймгийн "Эрх чөлөө" сонины эрхлэгч Гэрэлнямын нийтлэл шалгарч мөнгөн шагнал хүртсэн бол Гран-при буюу шилдгийн шилдэг бүтээлийн шагналыг Дундговь аймгийн "Дундговийн амьдрал" сонины эрхлэгч, МСНЭ-ийн салбарын дарга, Dundgovi.mn сайтын захирал С.Пүрэвсүрэн "Олон жил Монголыг тэжээх Оюутолгой"  нийтлэлээрээ хүртэж DELL брендийн зөөврийн компьютерээр шагнагдсан юм. Шагналыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  \GIZ\ хөтөлбөрийн дэд захирал О.Батболд,  Mongolian Mining  Journal сэтгүүлийн орлогч эрхлэгч Н.Ариунтуяа нар гардуулсан юм.  Мөн орон нутгийн зарим сэтгүүлчдийг  мөнгөн шагналаар шагнав. МСНЭ-ийн "Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр Mongolian Mining  Journal  сэтгүүлийн албаны дарга Л.Батбаяр, мөн сэтгүүлийн санхүүгийн албаны ажилтан Г.Энхсайхан нар шагнагдсаныг МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга, удирдах зөвлөлийн гишүүн   Б.Нямдорж нар гардууллаа. Мөн сэтгүүлийн ажилтан Г.Идэрхангай Баянхонгор аймгийн "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнагдсаныг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Б.Чинбат, "Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч П.Санаадагва нар гардуулж баяр хүргэлээ. Mongolian Mining  Journal сэтгүүлийн хамт олны Монгол киноны дүрүүдээр бүтээсэн богино хэлбэрийн киног үзүүлсэн нь орон нутгийн сэтгүүлчдээс өндөр үнэлэлт авч хөгжөөв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!