ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
УРТЫН ДУУЧДЫН УЛСЫН УРАЛДААН МАНДАЛГОВЬД ЭХЭЛЛЭЭ
🕔 2019/04/05 17:22
Монгол улсын
гавьяат жүжигчин Жамъянгийн Дүнжмаагийн нэрэмжит "Энх мэндийн баяр” уртын дуу дуулаачдын улсын
уралдаан өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговьд эхэллээ.
Энэ уралдаан нь ардын авьяастан, хүүхэд гэсэн хоёр төрөлдөө хоёр үе шаттай болно. Хүүхдийн төрөл нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр ангилалтай байх ба оролцогчид хоёр ангилалдаа өөрийн урын сангаас дуулах юм. Эхний шатны шалгаруулалтад оролцогчид өөрийн сонголтоор болон урын сангаас, дараагийн шатанд зохион байгуулагчдын зүгээс заасан дуунаас дуулна.
Энэ уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Дундговь аймгийн Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг”, хамтран зохион байгуулагчаар Дундговвь аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан, Өлзийт сумын ЗДТГ, Төв халхын дуулалт жүжгийн театр ажиллаж байна. Энэхүү уралдаанд Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын зарим дүүрэг зэрэг олон аймаг, хотоос уртын дуучид оролцож, шүүгчээр Монгол улсын Ардын жүжигчин А.Дашпилжээ, А.Нэргүй, Монгол улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан нар ажиллаж байна.
Уртын дуу дуулаачдын улсын уралдааны нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцон үг хэллээ. Тэр хэлсэн үгэндээ "Ирэх наймдугаар сард Их газрын чулууны байгалийн задгай театрт болох Ардын урлагийн "Уяхан замбуу тивийн наран” их наадам, 3000 морин хуурч, уртын дуучдын "Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” нэгдсэн тоглолтыг угтсан урлаг соёлын хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ Уртын дуу дуулаачдын улсын уралдаан юм” гэж онцоллоо. Нээлтэд "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо сонирхууллаа.
Ч.ХОНГОРЗУЛ

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!