ЧИНГИСИЙН АЛТАН УРГИЙН ОТГОН НОЁН НАСАН ТУРШДАА ЦАЛИНЖИХ БОЛЛОО
Энэ үеэр Дундговь аймгийн Төр, захиргааны байгууллагын шийдвэрээр М.Содномдоржид "Дундговь аймгийн Хүндэт иргэн" цол олгосны батламж, тэмдгийг ЗДТГ-ын хэлтсийн дарга А.Нарантуяа гардуулж баяр хүргэлээ. Баярын хуралд ТХДЖ-ийн театрын уран бүтээлчид энэ үйл ажиллагаанд зориулан бэлдсэн Хүндэтгэлийн концерт сонирхууллаа. Концертод ӨМӨЗО-ны дуучин Алтанбодь оролцон ая дуугаа өргөсөн юм. Энэ хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд хүчит бөхийн барилдаан, Соёолон насны морьдын болон дааганы уралдаан болов. Баяр үргэлжилж байна.Чингис хааны 15 дахь үеийн болон Батмөнх даян хааны 20 дахь үеийн ач хүү, Зүүн Үзэмчин хошууны 15 дахь Засаг ноён, Засаг төрийн Эрдэнэ бэйл, Жүн ван Минжүүрдоржийн Содномдоржийн 85 насны ой, ноён суудалд залагдсаны 77 жилийн ой, Монгол төрийн "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гийн мялаалгын наадам Дундговь аймгийн төв Мандалговьд хоёр дахь өдрөө үргэлжлэн өндөрлөлөө. Бөхийн барилдаанд Улсын начин Чинзориг, Э.Даш нарын улс, аймгийн цолтой 64 бөх оролцож "Нүүдэлчин" группийн бөх, аймгийн хурц арслан Өсөхбаяр түрүүлж Улсын начин Э.Даш үзүүрлэлээ.
Энэ баярт өдөр "Ган Илч” ХХК М.Содномдорж ноёнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт зохиххэмжээний газар эзэмшүүлэхээр авсан газрын гэрчилгээг гардуулж ирэх хавар тэр газарт шинэ сууц барьж өгөхөөр шийдсэнээ мэдэгдэн одоо авч байгаа цалинг компаниас насан туршид олгохоо мэдэгдлээ.
С.ПҮРЭВСҮРЭН