ЗАР »
ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧИД АЛДАР ХҮНД, УРАН БҮТЭЭЛИЙН ОЛЗ ОМОГТОЙ НОХОЙ ЖИЛЭЭ ҮДЛЭЭ
Олон арван
алдартан, билэгт зохиолчдыг эгнээнээсээ төрүүлсэн Утга зохиолын нэгдлийн нь 70 жилийн ой 2019
онд тохиож байгаа Дундговийн зохиолчид 2018 оныг уран бүтээл,
алдар цолны олз омогтой үджээ. Соёлын
гавьяат зүтгэлтэн До.Цэнджав Монголын зохиолчдын хорооны удирдах зөвлөлийн
даргаар сонгогдон ажиллаж байна. Монголын зохиолчдын эвлэлийн өндөр босгыг давж
"МЗЭ-ийн гишүүн”-ээр яруу найрагч О.Гончигсүрэн, Дундговь аймгийн Утга зохиолын
нэгдлийн эрхлэгч Ж.Мөнхтөр нар элслээ.
Дундговийн зохиолчдын "Замбуу тив” нэгдэл байгуулагдан даргаар яруу
найрагч А.Лхагваа, дэд даргаар яруу найрагч П.Нямлхагва, нарийн бичгийн даргаар
яруу найрагч А.Сүглэгмаа сонгогдон Зөвлөхөөр Төрийн шагналт зохиолч , Соёлын
гавьяат зүтгэлтэн Д.Төрбат ажиллах болов.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагваа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, яруу найрагч Рагчаагийн Батжаргал, Цэвлээгийн
Отгонжаргал нар "С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хүртэж зохиолч, яруу найрагч
Х.Бүрэнтогтох "Алтан гадас” одонгоор
энгэр мялаан яруу найрагч Э.Гантулга "Утга зохиолын төлөө” алтан медалиар
шагнагдсан байна. Мөн яруу найрагч О.Элбэгтөгс
"Бадар хундага-2018” яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртлээ. Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийг
Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Төрийн соёрхолт яруу найрагч,
Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаагийн нэрэмжит болгов. МСНЭ-ийн гишүүн Н.Мөнхцэцэг мөн онд хэвлүүлсэн "Хайрхан Цантын цэцэг" номоороо МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагнал хүртлээ.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн болон Монгол улсын говийн бүсийн дөрвөн аймгийн зохиолчдын дунд богино өгүүллэгийн уралдаан болж 200-гаад бүтээл ирснээс шилдэг 20 өгүүллэгийн уншлагаар Мандалговьд дүнгээ гаргахад тус нэгдлийн гишүүн, зохиолч, яруу найрагч Цэндоогийн Ганхуягийн "Ханш нээх цагаар" өгүүллэг шилдэгт шалгаран шагнагдаж монгол, кирилл, ханз үсгээр хятад, монгол хэл дээр БНХАУ-д хэвлэгдсэн "Хүй дэлхий" номд Ло.Бархасын "Хаж лам", Ц.Ганхуягийн "Ханш нээх цагаар" болон Х.Энхтуяа, Б.Уугантуяа нарын өгүүллэг нийтлэгдсэн юм.
Яруу найрагч П.Нямлхагва "Сэлүүн тэнгэр”, "Тэнүүн дэлгэр” А.Сүглэгмаа "Бүрхэг өдрүүдийн блюз”, О.Гончигсүрэн "Дуулахгүй орхиж боломгүй”, О.Элбэгтөгс "Тэнцвэр” , Э.Гантулга "Эмт одын бороо” И.Оюун-Эрдэнэ "Романтизмын мөхөл” яруу найргийн номоо хэвлүүлэн ирэх өдрүүдэд шинэ номын нээлтээ нэгэн дээвэр дор хийхээр бэлтгэж байна.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!