ДЭЭД МОНГОЛЧУУД ДУНДГОВИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДЭД ХАНДИВ ЦУГЛУУЛСНАА Д.НАРАНЦОГТОД ГАРДУУЛЖЭЭ

🕔 2019/04/14 09:55
"БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН"-ы  тэргүүн, МСНЭ-ийн Дундговь салбарын гишүүн Дамдпинсүрэнгийн Наранцогт тэргүүтэй баг ӨМӨЗО-ны Ордос хот, тэндхийн зарим хошуу, мөн Монгол-Түвдийн өөртаа засах орны Дээд Монголчууд олноор суурьшсан хотуудаар аялж айлчилж явна. Тэндээс шинэ мэдээ ирлээ. "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг дэмжигч Монгол-Түвдийн Дээд Монголчууд  үйл ажиллагааг дэмжигч Монгол Түвдийн өөртөө засах оронд амьдардаг Дээд Монголчууд Ц.Отгончулуун дасгалжуулагчтай Дундговь аймгийн таековондогийн тамирчин хүүхдүүдэд 6750 юань буюу 2 632 500 төгрөгийн хандив цуглуулжээ. Сайхан сэтгэлт элэг нэгтнүүд маань тамирчин багачуудыг дэмжихээс гадна цөлжилтийн эсрэг мод тарьж буй ажлыг маань дэмжиж 4500 юань бас хандивласан байна.  Энэ тухай  сэтгүүлч Д.Наранцогт  өнөө өглөө мэдээлэхдээ  "Өвөг дээдсийн нутаг Монголдоо очиж үзэхийг үргэлж сэтгэлдээ тээж явдаг Дээд Монголчуудын тусламж хандивийг Дундговийн таековондчин тамирчдад удахгүй гардуулж өгнө” гэлээ.  Дундговийн Таековондочин хүүхдүүдтэй  Д.Наранцогт гадны хандивлагч сайхан сэтгэлт Монгол туургатан анд нартай холбон  тусламж дэмжлэг  үзүүүлсэн нь анхных биү юм. Тухайлбал Шинжаан Уйгарын Бортал хотод амьдардаг Цахар Бүргэд гэх монгол залуу таековондогийнтамирчин хүү Ц.Гэрэлт-Одод сар бүр мөнгөн тэтгэмж ирүүлдэг бол ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Түмэнгэрэл тэргүүнтэй хайр халамжийн "Тулга” холбооноос  таековогдогийн  хоёр сая төгрөгийн хувцас хэрэглэл  мөн энэ Ц.Отгончулуун дасгалжуулагчтай "Зэв” клубт өмнө нь бэлэглэсэн юм.  С.ПҮРЭВСҮРЭН

ДЭЭД МОНГОЛЧУУД ДУНДГОВИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДЭД ХАНДИВ ЦУГЛУУЛСНАА Д.НАРАНЦОГТОД ГАРДУУЛЖЭЭ

 

ДЭЭД МОНГОЛЧУУД ДУНДГОВИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДЭД ХАНДИВ ЦУГЛУУЛСНАА Д.НАРАНЦОГТОД ГАРДУУЛЖЭЭ

 

ДЭЭД МОНГОЛЧУУД ДУНДГОВИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДЭД ХАНДИВ ЦУГЛУУЛСНАА Д.НАРАНЦОГТОД ГАРДУУЛЖЭЭ

 

ДЭЭД МОНГОЛЧУУД ДУНДГОВИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДЭД ХАНДИВ ЦУГЛУУЛСНАА Д.НАРАНЦОГТОД ГАРДУУЛЖЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!