Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР, ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

🕔 2019/01/03 12:53
Цогтгэрэлийн Гэрэлт-Од хүүд Шинжаан Уйгарын өөртөө засах орны Бортал хотод амьдардаг  өвөрлөгч залуу Цахар Бүргэдээс ирсэн анхны  тэтгэлгийг "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг” аяныг төлөөлөн гардуулах завшаан өнгөрөгч жил над тохиосон юм.   Таеквондогийн спортоор хичээллэдэг энэ хүүгийн спортын амжилтыг дэмжин  Цахар Бүргэд гэх  сайхан сэтгэлт залуу сар бүр 300 юаны тэтгэлэг олгосноос хойш жилийн хугацаанд Ц.Гэрэлт-Од БНСУ-д болсон өсвөрийн таеквондочдын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай ирсэн бөгөөд 2018 оны аймгийн "Шилдэг сурагч”-аар шалгарсан байна. Сайнцагаан сумын "Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч Ц.Гэрэлт-Одын аав О.Цогтгэрэл нь тархины мэс залсын улмаас  хараагүй болж хөдөлмөрийн чадвар алдсан бол ээж Ч.Одончимэг нь жижиг засварын газартаа гагнуур хийж амьдралаа залгуулан аж төрдөг.  Өөрсдийн сууцны барилгаа ээж нь хүүхдүүдтэйгээ барьсан, өнгөрөгч намар мөн өөрсдөө барилгынхаа дээврийг сольсон гээд хүүхдүүдийн ээж амьдралаа өөрийн "Бор зүрхээр”, хичээл зүтгэлээрээ авч явааг харахад бахархах сэтгэгдэл төрнө.
            Дасгалжуулагч Ц.Отгончулуун багшийн шавь Ц.Гэрэлт-Одын спортын амжилтыг үнэлэн Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 500000 төгрөгийн шагнал саяхан гардуулсан юм. Гэрэлт-Од хүү Засаг даргаас шагнал аваад харихдаа "Ээжээ, та нэг долоо хоногт гагнуур хийлгүй амар. Хүү нь их мөнгөөр шагнууллаа” гэсэн нь дөрвөн хүүхэдтэй ээжийнхээ амьдралд нэмэр болохсон гэсэн хүүгийн сэтгэлийн үг юм даа.
С.ПҮРЭВСҮРЭН

Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР,  ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР,  ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

 

[medium]http://dundgovi.mn/uploads/posts/2019-01/1546485477_49528565_2379357845472629_6734534648845565952_n.jpg[/medium

]

Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР,  ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

 

Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР,  ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

 

Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР,  ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

 

Ц.ГЭРЭЛТ-ОД: “-ЭЭЖЭЭ, ТА ГАГНУУР ХИЙЛГҮЙ ДОЛОО ХОНОГ АМАР,  ХҮҮ НЬ ИХ МӨНГӨӨР ШАГНУУЛЛАА”

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!