“БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ЫГ ДЭМЖИН АМЕРИКТ АМЬДАРДАГ ЭМЭГТЭЙ 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХАНДИВ ИЛГЭЭЛЭЭ...

🕔 2019/03/20 13:34
"Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг санаачлагч Д.Наранцогт шинэ баяртай мэдээлэл цахим хуудсандаа нийтэлжээ.  Тэр мэдээлэлдээ "Америкт гэр бүлээрээ амьдардаг Onchik Batsaikhan өнгөрсөн жил яруу найрагч Х.Тэргэл /Tergel Khulganai/-ээс өөрийн тань тухай сонслоо. Бид ч бас хийж буй ажлыг чинь дэмжиж хандив өгөх гэсэн юм гэж холбогдож байж билээ. Энэ эмэгтэй үе үе модоо хэзээ тарих гэж байна, манай гэр бүл дэмжиж хандив илгээнэ шүү гэж сануулсаар жил гаран болжээ. Өдрөөс өдөрт цөлжиж буй газар нутгаа аврах чин сэтгэл өвөрлөн алс холын Америкт амьдарч байгаа Onchik Batsaikhan гэр бүлийн 5 гишүүний хамтаар 1 000 000 төгрөгний хандив илгээжээ. Эх орноо сэтгэлдээ тээж яваа сайхан сэтгэлтэй Onchik Batsaikhan болон түүний нөхөр хүүхдүүдэд нь "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ыхан бид маш их баярлалаа. Царай царайгаа харалцан нүүр тулан ярилцаж үзээгүй ч надад итгэн, миний хийж буй ажлыг дэмжиж буй та нартаа талархал илэрхийлж байна. "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ы үйл ажиллагааг дэмжиж бидний хийж буй зүйлсийг олон түмэнд түгээн сурталчилж явдаг эх оронч бүсгүй Х.Тэргэлд баярлалаа. Onchik Batsaikhan таны илгээсэн 1 000 000 төгрөгөөр бид 5 сараас эхлэн цөлжилт ихтэй байгаа Монголын говьд мод тарих болноо...
ЭХ ДЭЛХИЙН ЗҮРХ НЬ БОЛСОН МОНГОЛ ОРНЫ ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЬЕ!” хэмээсэн байна.
С.ПҮРЭВСҮРЭН

“БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ЫГ ДЭМЖИН АМЕРИКТ АМЬДАРДАГ ЭМЭГТЭЙ 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХАНДИВ ИЛГЭЭЛЭЭ...

 

“БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ЫГ ДЭМЖИН АМЕРИКТ АМЬДАРДАГ ЭМЭГТЭЙ 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХАНДИВ ИЛГЭЭЛЭЭ...

 

“БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ЫГ ДЭМЖИН АМЕРИКТ АМЬДАРДАГ ЭМЭГТЭЙ 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХАНДИВ ИЛГЭЭЛЭЭ...

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!