ӨВӨР МОНГОЛЧУУД ТАЕКВОНДОГИЙН "ЗЭВ" КЛУБТ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ИЛГЭЭЖЭЭ

🕔 2019/01/14 11:28
Сэтгүүлч Д.Наранцогтын тэргүүлдэг "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-ы үйл ажиллагааг дэмжигч хэсэг Өвөрмонголчууд Дундговь аймгийн Таеквондогийн холбооны Ц.Отгончулуун  дасгалжуулагч багштай "Зэв" клубын тамирчдад нийтдээ нэг сая орчим төгрөгний таван иж бүрдэл хамгаалалтын хувцас, хэрэглэлийг тусламж болгож илгээснийг өчигдөр Мандалговь хотноо хүлээлгэж өглөө. Эдгээр сайхан сэтгэлтэй Өвөрмонголчууд Дундговь аймгийн таеквондочин тамирчин хүүхдүүдийн спортын амжилтыг үнэлэн тэднийг улсдаа төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгасан тамирчид болох мөрөөдөлдөө хүрэхэд үзүүлж буй энэ  тусламж дэмжлэгээ нэг жилийн турш үргэлжлүүлэх юм байна. "Зэв" ълубын тамрчин хүүхдүүд ирэх гуравдугаар сард Улаанбаатарт болох Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл сургуулилтаа урам зоригтой эхлүүлээд байна.

С.ПҮРЭВСҮРЭН

ӨВӨР МОНГОЛЧУУД ТАЕКВОНДОГИЙН "ЗЭВ" КЛУБТ  ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ИЛГЭЭЖЭЭ

 

ӨВӨР МОНГОЛЧУУД ТАЕКВОНДОГИЙН "ЗЭВ" КЛУБТ  ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ИЛГЭЭЖЭЭ

 

ӨВӨР МОНГОЛЧУУД ТАЕКВОНДОГИЙН "ЗЭВ" КЛУБТ  ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ИЛГЭЭЖЭЭ

 

ӨВӨР МОНГОЛЧУУД ТАЕКВОНДОГИЙН "ЗЭВ" КЛУБТ  ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ИЛГЭЭЖЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!