ГУРВАНСАЙХАНЫ МЯНГАТЫН ЧУУЛГАНЫ ДАРААХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭХЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

🕔 2019/04/03 10:25
Улаанбаатар хотод  болсон Гурвансайхан сумын уламжлалт "Мянгатын чуулган”-ы талаар манай сайт тухайн үед мэдээлсэн билээ. Мянгат малчид гэр бүлийнхээ хамт оролцсон энэ чуулганы дуулиан намдаагүй байна. Харин энэ чуулганы зочин "Ган-Илч” компаний ерөнхий захирал Осорын Ганбат Гурвансайхан сумын төвийн  цэцэрлэгжүүлэлтэд 500 мод  тарьж ургуулан өргөжүүлэх, шинээр дэд бүтцэд холбогдсон айл өрхийн хаус сууцны халаалтыг тухайн жилд хариуцахаа амласан билээ. Тэгвэл ирэх  тавдугаар сарын 12-15-нд цэцэрлэгжүүлэлтээр мэргэшсэн ажилтнуудын хамтаар О.Ганбат захирал Гурвансайхан суманд  500 модоо авч очин тарьж суулгахаа мэдэгдлээ.  Мөн шинэчлэлийн багийхан  гэр хорооллын хашаа бүрийн харалдаа зоох гудамжны гэрэлтүүлгийн иж бүрдлийг дөрөвдүгээр сарын 20-доор авч очин иргэдэд танилцуулснаар энэ хаврын бүтээн байгуулалт эхлэх юм. Энэ тухай тус сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга, шинэчлэлийн багийн удирдагч Р.Эрдэнэбүрэн мэдэгдлээ.
С.ПҮРЭВСҮРЭН

ГУРВАНСАЙХАНЫ МЯНГАТЫН ЧУУЛГАНЫ ДАРААХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭХЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

 

ГУРВАНСАЙХАНЫ МЯНГАТЫН ЧУУЛГАНЫ ДАРААХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭХЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

 

ГУРВАНСАЙХАНЫ МЯНГАТЫН ЧУУЛГАНЫ ДАРААХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭХЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!