"ШИНЭ ГУРВАНСАЙХАН" ТӨСЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН...

🕔 2019/02/13 20:49
2019.02.15 бол Гурвансайханчуудын хувьд  нэгэн чухал үйл явдлын ойн өдөр. Таван жилийн өмнө яг энэ өдөр "Шинэ Гурвансайхан" төслийн анхны уулзалт болсон.  Өнөөдрийн өндөрлөгөөс харахад Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Равжихын Эрдэнэбүрэнгийн санаачилга, идэвхи зүтгэл, бүтээн байгуулагч сэтгэлгээ, иргэдийн оролцооны бодит үр дүн болсон "Шинэ Гурвансайхан" сум  хол, ойрд үлгэр дууриал болон дуурсч байна. Энэхүү 5  жилийн ойг тохиолдуулан   Дундговь аймгийн Гурвансайхан сумын МХСТӨК.МЦХолбоо салбар байгууллагын өнгө үзэмжээ сайжруулан их засварыг хийлгэлээ. Уг засварын ажлыг Улаанбаатар хотын "Тэнгэрийн Хос модон багана" ХХК ирж засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Гурвансайхан сумын Холбооны салбар нь Сумынхаа ард иргэдэд Үндсэн 1 сүлжээ, үүрэн 3 операторын сүлжээний яриа болон үүрэн сүлжээний 3G 4G интернет Монголын Цахилгаан Холбооны Миком интернет ,WIFI сүлжээг ард иргэд болон албан байгуулагуудад хэвийн найдвартай ажиллагаагаар хүргэн түгээж байна.

"ШИНЭ ГУРВАНСАЙХАН" ТӨСЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН...

 

"ШИНЭ ГУРВАНСАЙХАН" ТӨСЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН...

 

"ШИНЭ ГУРВАНСАЙХАН" ТӨСЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН...

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!