ЗАР »
ГУРВАНСАЙХАНЫ "МЯНГАТ" ГЭР БҮЛҮҮД УЛААНБААТАРТ ЧУУЛЛАА
Holiday inn.
Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс дэх тансаг
зэрэглэлийн зочид буудал. 19 давхар цамхаг дахь энэ зочид буудал таван одтой.
Таван од гэдэг бол Зочид буудлын ангиллын өндөр зэрэглэл. Энд Дундговь аймгийн
Гурвансайхан сумын Мянгат малчид гэр бүлээрээ байрлажээ. 100 шахам гэр бүл бүр
нэг нэг өрөө эзэгнэсэн байх юм. Гурвансайхан сумыг Монгол төрийн "АЛТАН ГАДАС”
одонгоор шагнах Зарлигт Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гарын
үсгээ зураад бэх нь хатаагүй шахам үед болж байгаагаараа, Гурвансайхан сумд
шинэчлэлийн төсөл эхэлсний таван жилийн
ой өнгөрөгч Хоёрдугаар сарын 15-нд
тохиосон үед болж байгаагаараа энэ зөвлөгөөн бүр ч ач холбогдолтой, хэлж ярих
зүйл, баярлаж бахархах юм ихтэй байлаа. Гурвансайхан сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ уламжлал
болгон зохион байгуулж байгаа "Мянгат малчид”-ын энэ удаагийн зөвлөгөөн "МАЛЧИН МЕНЕЖЕР” нэртэй. Зөвлөгөөнийг нутгийн
зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Равжихын Эрдэнэбүрэн нээж тус сумын ИТХ-ын
дарга Р.Сүхбаатар, Засаг дарга Л.Өлзийбат нар үг хэлснээр эхэлж өмнөх нэгэн
жилийн тайлан, 2019 онд хийх гол бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлэх төслийг
танилцууллаа. Эдгээрээс "ЗОЧИН” төсөл
оролцогчдын анхаарал татлаа. Энэ бол өмнөх
таван жилийн бүтээн байгуулалтын үр дүнд суларч одоо ашиглалтгүй байгаа хуучин
сургуулийн болон Соёлын төвийн барилгыг өөрчлөн засварлаж тусгай зориулалтаар
ашиглах төсөл юм. Гурвансайханы шинэчлэлийг газар дээр нь очиж үзэх, судлах
санал Монгол орны аймаг, сумд, олон улсын байгууллагуудаас хэдэн зуугаар ирж түрүүчээсээ
зочдын хөлд дарагдаж эхэлсэн тул сумандаа
үлгэр жишээ зочид буудал, бас сайхан ресторан хэрэгтэй байгаа. Иймд
сургуулийн хуучин барилгыг зочид буудлын, Соёлын төвийн хуучин барилгыг
рестораны зориулалтаар ашиглах иж бүрэн засварт оруулахын тулд өмчлөлийг шийдүүлэх,
Төрийн бус байгууллагуудад эзэмшүүлэх, засварын хөрөнгийг олон улсын
байгууллагуудаас босгох, дараа нь шил даран ирэх зочдын тооцооллыг хийх зэрэг бүх ажлын иж бүрэн төсөл хэрэгжүүлэх юм.
Өөр нэг төсөл нь өмнө нь барьсан "Жижиг дунд үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн
асуудлыг бүрэн шийдвэрлэж үйл ажиллагааг эхлүүлэх юм. Энэ бүх төслийг хэрэгжүүлэх ажлыг
Мянгатууд санал нэг дэмжлээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан
Ц.Оюунгэрэл, УЦУОШГ-ын хэлтсийн дарга Баясгалан, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дэд дарга Содномын Батсайхан нарын хүмүүс ирж оролцон баяр хүргэж сонирхолтой мэдээлэл өгсөн юм.
Энэ зөвлөгөөний төгсгөлд болсон цэнгүүнд Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Т.Галбадрах, "Монголын зохиолчдын хорооны ТУЗ-ийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Цэнджав_, Гаалийн ерөнхий газрын дарга асан "Ган-Илч” компаний ерөнхий захирал Осорын Ганбат, тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компаний захирлууд зэрэг олон хүн хүрэлцэн ирж баяр хүргэн нэрд гарч яваа залуу уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж малчид шөнө бөл болтол бүжиглэн дуу хуур болцгоолоо. Энэ зөвлөгөөний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Дундговийн амьдрал” сонинд нийтлэх болно. Төрийн дууллаар эхэлсэн "МАЛЧИН МЕНЕЖЕР” зөвлөгөөн Гурвансайхан сумын сүлд дуугаар өндөрлөж дараа өдөр нь Ноос, ноолууран бүтээгдэхүүний "ГОВЬ” үйлдвэрийн ажиллагаатай танилцав.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!