УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА МАРГААШ ГУРВАНСАЙХАН СУМЫН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА

🕔 2018/11/08 22:50
УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа Завхан аймгийн сумдын ИТХ-ын 30 гаруй төлөөлөгчийн хамт  маргааш Дундговь аймгийн Гурвансайхан суманд ирж иргэдийн оролцоотой сумын  төвийн шинэчлэлтэй танилцана. Гурвансайхан сумын иргэд болон Улаанбаатар дахь нутгийн Зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн нар сумын төвийн шинэчлэлд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, хөрөнгө оруулалтаас гадуур хэрхэн босгосон, иргэдийн  оролцоог ямар замаар ингэтэл идэвхижүүлж чадсан, тэдгээрийн үр дүнд суманд ямар ямар бүтээн байгуулалт хийж чадсаныг  1500 км алсаас зорин ирж нүдээр үзэхээр Завхан нутгийн иргэдийн төлөөлөл ирж явна.  Үүний өмнөхөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөл дөч гаруй хүнийг хүлээн авсан Гурвансайханчууд маргааш дараагийн алс холын зочдоо хүлээн авахаар бэлтгэж байна.
С.ПҮРЭВСҮРЭН

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА МАРГААШ ГУРВАНСАЙХАН СУМЫН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!