ӨНӨӨДӨР ХОЁРДУГААР САРЫН 15. ГУРВАНСАЙХАНД ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН ӨДӨР

🕔 2019/02/15 22:05
2014 оны хоёрдугаар сарын 15. Энэ бол Дундговь аймгийн Гурвансайхан суманд иргэдийн оролцоотой шинэчлэлийг эхлүүлэх анхны уулзалтаа УИХ-ын гишүүн асан, тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хот дахь  нутгийн зөвлөлийн дарга Равжихын Эрдэнэбүрэн яг таван жилийн өмнө хийсэн өдөр. Энэ бол их үйлсийн эхэн байлаа. Их үйлсийн эхэнд сумын хажуугийн өндөрлөгт зогсож байгаа энэ залуус өнөөгийн "Шинэ Гурвансайхан"-ыг зөвхөн сэтгэлдээ төсөөлж байсан хэрэг. Тэгвэл өнөөдөр Гурвансайханчууд сумын төвдөө цардмал замаар давхилдаж, Соёл, спортын "Суугаант" цогцолбортоо  волейвол% сагсан бөмбөг тоглон  оройдоо үдэшлэг, цэнгүүндээ бүжиглэж,  дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн орчин үеийн хаус хороололд түрүүчээсээ амьдарч байна. Түүнээс гадна хүн ардын сэтгэхүйд аугаа их хувьсал, өөрчлөлт гарсныг эндээс харж болно.
   Одоо энэ шинэчлэлийн туршлагыг судалсан Архангайн Эрдэнэмандал, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Төв аймгийн Заамар, Завханы Алдархаан суманд  Гурвансайхан сумын жишигт хүрэх хөдөлгөөн өрнөж эхэллээ. Шинэчлэлийн  "Архитектор" Р.Эрдэнэбүрэн ч эдгээр суманд зогсоо завгүй уригдаж залагдан, зөвхөн эдгээр шинэчлэл дээр ажиллах Зөвлөх үйлчилгээний чадварлаг баг бүхий SD компаниа байгуулан ажиллаж байна.  Энэ том шинэчлэлийн 5 жилийн ойн өдрийн баярынг мэндийг Гурвансайханчууддаа дэвшүүлье.
С.ПҮРЭВСҮРЭН

ӨНӨӨДӨР ХОЁРДУГААР САРЫН 15. ГУРВАНСАЙХАНД  ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН ӨДӨР

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!