Р.ЭРДЭНЭБҮРЭНГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ "ЗОЧИН" ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

🕔 2019/03/23 12:54
Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ асуудлаар Гурвансайхан сумын  төвийн шинэчлэлийг санаачлагч, Нутгийн Зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн  тус суманд ажиллаж энэ хавар, зуны их ажлын төлөвлөгөөг танилцууллаа.  Гурвансайхан сумын төвийн гэр хороололд халаалт, дулаан, цэвэр, бохир усны шугам бүрэн хүрч зарим айл хаус, орон сууцандааа дэд бүтцийн эдгээр шугамыг оруулж амжжээ. Хаус орон сууцныхан гурван цонх нь байнгын нээлттэй ч халуу дүүгэн өвөлжсөнөө ам уралдуулан ярьж байна. 12 айлын гурван давхар сууцанд голчлон малчдынх төвхнөсөн, халуун дулаан, тав тухтай өвөлжсөн, тэдний сургуулийн хүүхдүүд нь орон сууцан  дахь гэртээ аж төрж байгаа бол дахин 12 айлын гурван давхар сууцны барилгын ажил эхлэн алдаж тэнд орох малчид сууцны төлбөрийн урьдчилгааг өгчихөж. Орон сууцны барилга ирэх намар ашиглалтанд орж түлхүүрээ гардмагц шуугиад орчих малчдын нэрс тодорхой болчихсон байна.
                 Энэ хавартаа багтаад гэр хорооллын хашаа бүрийн  харалдаа гудамжны гэрэлтүүлэг зоож  тэр дагуу хэдэн арван мянган модтарьж ургуулах ажил өрнөх юм.  Энэ жил эхлэх хамгийн том төсөл нь "Зочин” хөтөлбөр. Энэ бол Шинэчлэлийн үр дүнд суларсан барилгуудыг үр дүнтэй,  нэн тэргүүнд шаардагдах зочид буудал рестораны зориулалтаар өөрчлөн байгуулах хөтөлбөр юм.  Тухайлбал сургуулийн болон соёлын төвийн хуучин барилгыг дээрх зориулалтаар өөрчлөх зураг төслийг хийх  архитекторчид тус суманд  Р.Эрдэнэбүрэнгийн хамт ирж ажилласан юм. Эдгээр барилгын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх, сураг төслийг боловсруулах, хөрөнгө мөнгийг "Босгох” асуудал дээр сум орны удирдлагатай хамтран нухацтай ярилцлаа. Энэ ажил шийдэгдсэнээр өнгөрсөн таван жилд  хийж амжуулсан бүтээн байгуулалтын ажил нь сум руу чиглэсэн мөнгөний урсгалыг нэмнэ. Тухайлбал сумын шинэчлэлийг үзэх гэсэн дотоод гадаадын хүмүүсийн урсгал нэмэгдэж байгаа. Тэднийг байрлуулах тохилог зочид буудал, хөдөө орон нутагт тэр болгон байдаггүй дээгүүр зэрэглэлийн ресторантай болох нь "Зочин” хөтөлбөрийн зорилго юм байна. Одоо энэ төслийн зураг төсөл дээр  Р.Эрдэнэбүрэнгийн байгуулсан SD зөвлөх үйлчилгээний архитекторчид ажиллаж байгаа.                 Гурвансайхан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын тамгын газрын нэгдсэн байр энэ жил баригдана. Зураг төслөөр бол хоёр давхар энэ байр нь 100 хүний хурлын танхим, 72 хүний ресторантай байх юм.
               
Р.Эрдэнэбүрэн даргын гол баримтлал бол хийж байгаа ажил бүхэн хүн ардын сайн сайхан амьдралд зориулагдсан, хөгжил авчрах үр дүнтэй, олон жил үр ашгаа өгөх ёстой гэсэн
агуулгад чиглэж байна.

Баяр наадам, шоу цэнгүүн хийх, наадмын талбай, угталт, үдэлтийн хаалга, хөшөө дурсгал барих
зэрэг нь 
эн тэргүүний хэрэгцээ биш, хөрөнгө мөнгө хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд  нэн чухал
  ажил биш гэж Р.Эрдэнэбүрэн үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Р.Эрдэнэбүрэн Архангайн Эрдэнэмандал, Төв аймгийн Заамар, Завханы Алдархаан, Отгон, Хөвсгөлийн Эрдэнэбүрэн сумын төвийн шинэчлэлд урилгаар очин зөвлөхөөр ажиллан SD  компани зураг төслийг боловсруулж байна.  Эдгээрийн  Завханы Алдархаан мэт зарим сумын шинэчлэлийн зураг төсөл, хөрөнгө мөнгө бэлэн болж  ажлаа эхэлж байгаа юм. Харин Дундговь аймгийн сумдаас Өндөршил сумын удирдлага сумаа шинэчлэх асуудлаар Р.Эрдэнэбүрэнг урьж иргэдтэй хийх анхны уулзалтыг зохион байгууллаа. Энэ тухай жич мэдээлэх болно.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!