ДУНДГОВИЙН ГУРВАН ИХЭР 70 НАСАНДАА ТӨРИЙН АНХААРАЛД ӨРТӨХ БОЛОЛТОЙ

🕔 2018/10/07 22:07
68 жилийн тэртээ   гурван ихэр охин мэндэлсэн  нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул юм. Тэр гурвыг Маршал Х.Чойбалсан машинаа явуулан эмнэлэгт хүргүүлэн тухайн үеийн төр засаг анхааран Улсын асрамжинд бөөцийлж байсан тухай ерээд оны дундуур эрэн сурвалжилж Дундговийн "ХАДАГ" сониндоо бүтэн нүүрээр нийтэлж билээ. Тэгэхэд ихэр гурван охины ангийн багш С.Мажиг гуай  гурван охины ээжтэйгээ авахуулсан зурагтай маркийг  "Одоо над байгаа цор ганц үлдсэнээс өөр хувь огт дуулдахгүй байгаа" гэж сонины газар авчран үзүүлснийг мөн сониндоо нийтэлсэнсэн. Ихэр гурван охин улсын асрамжнаас гарангуут нутаг орондоо ээж аавтайгаа ирж  Дэлгэрцогт сумынхаа бага, дунд сургуульд сурч мал ахуй эрхлэн 1990-ээд онтой золгосон юм билээ. Гурвуулаа  тус  бүр зургаан хүүхэд төрүүлсэн "Алдарт ээж"-үүд. Тэд одоо Улаанбаатар хотын Хан-уул дүүрэгт амьдарч байгааг саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо "Орчин үеийн сууцанд орох хүсэлтэйгээ" илэрхийлсэн бол Үндэсний телевизийн -Цагийн хүрд" нэвтрүүлгээр ихэр гурван хөгшинд төрийн хайр, халамж хэрэгтэй байгааг ч хөндөөд авлаа. Гүнсмаа, Цэрмаа, Дэнсмаа гэх ихэр гурван хөгшинд төрийн дэмжлэг ч хэрэгтэй, уугуул аймаг, сумын удирдлагын зүгээс ч анхаарал тавихад илүүдэхгүй биз ээ. Далан  насыг зооглон алдаж байгаа ихэр гурван настанд улсаас  тус бур нэг өрөө байр олгочихсон байхад барьцах хүн гарахгүй л болов уу.
С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВИЙН  ГУРВАН ИХЭР 70 НАСАНДАА ТӨРИЙН АНХААРАЛД ӨРТӨХ БОЛОЛТОЙ

 

 

 

ДУНДГОВИЙН  ГУРВАН ИХЭР 70 НАСАНДАА ТӨРИЙН АНХААРАЛД ӨРТӨХ БОЛОЛТОЙ

 

 

 

ДУНДГОВИЙН  ГУРВАН ИХЭР 70 НАСАНДАА ТӨРИЙН АНХААРАЛД ӨРТӨХ БОЛОЛТОЙ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!