ЗАР »
НЭГЭН ЭЭЖИЙН ОХИНДОО ХЭЛСЭН ЗАХИАС:
Хонгор охин минь, өсөж томрох тусам олон хөвгүүд амьдралд чинь орж ирэх болно. Тэд чамд дурлалын үгсээ учирлаж, чамайг хүсэжбайгаагаа илэрхийлэх болно.
Надад итгээрэй охин минь. Гал халуун дурлал, хүсэл шунал ямар байдгийг ээж нь мэднэ. Харин тэр хөвгүүн чамд дараах итгэлийг төрүүлж, дараах зүйлийг амлаж чадахгүй байвал энэ жинхэнэ хайр сэтгэл биш гэсэн үг шүү.
Тэр тэвчээртэйгээр гурав гаруй жил чамайг хүлээж чадах уу? Жирэмсэн болохоос эхлээд хөхүүл үе дуустал, ахин жирэмслээд хөхүүл үе дуустал чиний тогтворгүй гормонууд хүсэл тачаалыг чинь бараг л хөлдөөчихөж магадгүй. "би зүгээр л унтмаар байна, маш их ядраад байна" гэдэг үг л амнаас чинь гарна. Энэ үед ч тэр чамайг хайрлаж чадахгүй аваас энэ жинхэнэ хайр сэтгэл биш юм шүү.
Хамаг хөл чинь хавагнаж бүдүүрсэн үед ч чамайг үзэсгэлэнтэй гэж хэлж чадах уу? Нүдэнд чинь уутанцар тодорч, гэдэс чинь унжсан үед ч чамайг хичнээн сайхан харагдаж байгаа тухай магтаж чадах уу? Тэгж чадахгүй бол жинхэнээсээ чамд хайртай эсэх нь эргэлзээтэй.
Хүүхдээ төрүүлсний дараах сэтгэл санааны хямралын нөлөөгөөр чи түүн рүү ном шидэлж, чангаар хашгирч, хэзээ ч хэлэхгүй гэж бодсон муу муухай үгсийг хэлж магадгүй. Зүрх сэтгэлд чинь байгаа зовлон гунигийг ойлгож, энэ бүхний дараагаар чамайг улам ихээр хайрлаж чадах тийм эр л чамд үнэнээсээ хайртай гэсэн үг.
Тэр ажил дээрээ мэдээж маш олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй хамт байх болно. Хүүхэдгүй, бүдүүрсэн биш, өндөр өсгийт өмссөн сайхан бүсгүйчүүдтэй цуг ажиллана. Тэд намирсан үсээ хаялан, түүн рүү харцаа шидэлж мэднэ. Харин ажил тараад гэртээ ирэхэд нь түүнийг, үсээ дээш нь шууж эмх замбараагүй боосон, хүүхэд тэвэрсэн, гаран дээр нь шүлс дусаасан эмэгтэй угтаж авах болно. Нүүрээ будаагүй чам дээр орой болгон ирэхдээ чамайг харахаас илүү жаргалтай зүйл энэ орчлонд байхгүй мэт хандаж чадахгүй бол, түүний хайртай гэдэг үгэнд үнэн сэтгэл бий болов уу?
Тиймээс юу ч тохиолдсон чиний дэргэд үхэн үхтлээ байх тэр хүнтэй хуваалцах хүсэл тачаал бол хайр юм.
Хүлээгээрэй охин минь. Тийм хүнийг хүлээгээрэй охин минь. Гэрлэлтийн дараа ч чамайг тэвчээртэйгээр хүлээж чадах тэр хүний цээжнээс зүрхээ олох шиг гайхалтай зүйл үгүй юм шүү.
Хайртай шүү. Ээж нь.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!