ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧИД АЛДАР ХҮНД, УРАН БҮТЭЭЛИЙН ОЛЗ ОМОГТОЙ НОХОЙ ЖИЛЭЭ ҮДЛЭЭ

🕔 2019/01/28 12:28
Олон арван алдартан, билэгт зохиолчдыг эгнээнээсээ төрүүлсэн  Утга зохиолын нэгдлийн нь 70 жилийн ой 2019 онд  тохиож байгаа  Дундговийн зохиолчид 2018 оныг уран бүтээл, алдар цолны олз омогтой үджээ.  Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав Монголын зохиолчдын хорооны удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. Монголын зохиолчдын эвлэлийн өндөр босгыг давж "МЗЭ-ийн гишүүн”-ээр яруу найрагч О.Гончигсүрэн, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Б.Мөнхтөр нар элслээ.  Дундговийн зохиолчдын "Замбуу тив” нэгдэл байгуулагдан даргаар яруу найрагч А.Лхагваа, дэд даргаар яруу найрагч П.Нямлхагва, нарийн бичгийн даргаар яруу найрагч А.Сүглэгмаа сонгогдон Зөвлөхөөр Төрийн шагналт зохиолч , Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат ажиллах болов.  МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагваа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,  яруу найрагч Рагчаагийн Батжаргал, Цэвлээгийн Отгонжаргал нар "С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хүртэж зохиолч, яруу найрагч Х.Бүрэнтогтох  "Алтан гадас” одонгоор энгэр мялаан яруу найрагч Э.Гантулга "Утга зохиолын төлөө” алтан медалиар шагнагдсан байна. Мөн яруу найрагч О.Элбэгтөгс  "Бадар хундага-2018” яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртлээ.  Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийг Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Төрийн соёрхолт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаагийн нэрэмжит болгов.   Яруу найрагч П.Нямлхагва "Сэлүүн тэнгэр”,  "Тэнүүн дэлгэр” А.Сүглэгмаа  "Бүрхэг өдрүүдийн блюз”,  О.Гончигсүрэн  "Дуулахгүй орхиж боломгүй”, О.Элбэгтөгс "Тэнцвэр” , Э.Гантулга "Эмт одын бороо” И.Оюун-Эрдэнэ "Романтизмын мөхөл” яруу найргийн номоо хэвлүүлэн ирэх өдрүүдэд  шинэ номын нээлтээ нэгэн дээвэр дор хийхээр бэлтгэж байна  С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧИД АЛДАР ХҮНД, УРАН БҮТЭЭЛИЙН ОЛЗ ОМОГТОЙ  НОХОЙ ЖИЛЭЭ ҮДЛЭЭ

 

 


 

ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧИД АЛДАР ХҮНД, УРАН БҮТЭЭЛИЙН ОЛЗ ОМОГТОЙ  НОХОЙ ЖИЛЭЭ ҮДЛЭЭ

 



 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!