ГУРВАНСАЙХАН СУМЫГ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАХ ЗАРЛИГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

🕔 2019/02/21 19:36
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Гурвансайхан сумыг "АЛТАН ГАДАС” одонгоор  шагналаа.   Энэ бол Гурвансайхан сумын хөгжлийг үеийн үед түүчээлсэн их ард түмний,  үе үеийн удирдлагын болон,  Иргэдийн оролцоотой шинэчлэлийг сүүлийн таван жилд амжилттай хэрэгжүүлсэн  УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн ахлагчтай төслийн багийнхны  нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, олон түмнийг орон нутгаа хөгжүүлэх үзэл санаанд нэгтгэн соён гэгээрүүлсэн хувьсгалт өөрчлөлт, дэд бүтцийг нь бүрэн шийдсэн орчин үеийн шинэ тосгоныг иргэдийн оролцоотойгоор цогцлуулсан гавьяаг Монголын төр  өндөр үнэлсэн хэрэг юм. Гурвансайханчуудын энэ жишиг, үлгэр дууриал хаа холын Арын сайхан хангайн Эрдэнэмандал, Хөвсгөлийн тайга дахь Эрдэнэбулган, Завханы сарьдаг уулс дунд орших Алдархаан, Төв аймгийн алт, эрднэсийн ордоороо гайхагдсан Заамарт  хүрч шинэчлэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа билээ. Монгол төрийн энэ өндөр шагналын одон тус сумын   ард түмний үе үеийнхний олон арван жилийн хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээл,  сум орныхоо хөгжлийн төлөөх үзэл санааны нэгдэл, төлөвшил,  их бүтээн байгуулалтын үнэлгээ болон үеийн үед гялалзах болно.
С.ПҮРЭВСҮРЭН

ГУРВАНСАЙХАН СУМЫГ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАХ ЗАРЛИГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

ГУРВАНСАЙХАН СУМЫГ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАХ ЗАРЛИГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

ГУРВАНСАЙХАН СУМЫГ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАХ ЗАРЛИГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

 

ГУРВАНСАЙХАН СУМЫГ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАХ ЗАРЛИГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!