ЗАР »
ЧАНДМАНЬ ЭРДЭНИЙН ДОКТОР Д.ЧАНДМАНЬ
Чандмань. Энэ үгийг "Монгол хэлний тайлбар толь”-оос хайвал "Хүслийг
хангагч” гэсэн утгыг илэрхийлнэ гэнэ. Тиймээс ч амьдралыг тэтгэгч усыг
"Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэнэ. Тэр ч бүү хэл Хаан төрийн долоон
эрдэнийн нэг нь Чандмань эрдэнэ бөлгөө. Бие, хэл, сэтгэл гурвын хүслийг
хангагч гэсэн утгатай энэ бэлгэдлээр нэрлэгдсэн хүн эрдэнэ тийм ч олон
биш. Тэгвэл Онгийн голын хөвөөнөө модон хонин жилийн өвөл хаврын заагт
"Онгийн оточ” хэмээн хүндлэгдсэн Дамбабазар маарамбынд нэгэн хүү
мэндэлсэнд нутгийн олноо "Сахал” хэмээн хүндлэгдсэн Юндэн гуай
Чандманьдоржнамжил гэсэн урт нэр хайрласныг эцэг нь арай хүнддэх юм
байна гээд Чандмань хэмээн хүүгийнхээ чихэнд гурвантаа шивнэсэн ажгуу.
Энэ эрхэм хөвүүний "Эр бие өсч, эсгий сунан” эрдэм номонд боловсорч сурч мэдсэнээ улс эх орондоо зориулсан дөч гаруй жилийн эрдмийн их ажлын тайлан-Эрдмийн их чуулган Хөдөө аж ахуйн их сургуулийн "Хатан туул” кино театрт боллоо. ХААИС-ийн захиргаа Алтайн өвөр говийн сав газрын захиргааны дарга, ахмад багш, доктор, профессор Д.Чандманий "Эрдмийн их чуулган”-ыг санаачлан 17 хүний бүрэлдүүнтэй ажлын хэсэг байгуулан энэ нүсэр ажилд нэг сарын турш бэлдсэн байна. ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга үг хэлж нээсэн Эрдмийн чуулган "Усжуулагч эрдэмтэн, усны нэртэй инженер” нэртэй. Дуу хуурын нутгийн эрдэмтний эрдмийн чуулган Д.Чандманы шүлэг, Г.Эрдэнэчулууны хөгжим "Хөх Монголын говь” дуугаар эхэлж Монгол улсын гавъяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн охин Л.Нарангэрэл дуулсан юм. Дундговиор овоглосон гурван уран бүтээлчийн "Зүйрлэшгүй тунгалагхан” цомогт орсон энэ дууг сонсохуйяа говь нутаг айраг, найрагтайгаа, ботго торомтойгоо танхим дүүрэн нүднээ харагдах шиг болов.
Чуулганы том танхимын нэг ханыг Д.Чандмань докторын эрдмийн нэг сэдэвт зохиол бүтээл, ном товхимол, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурал чуулганд тавьсан илтгэлүүд, шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ, үнэмлэх, сертификатууд, хэвлэлд нийтлүүлсэн өгүүллүүд ирийтэл дүүргэсэн нь түүний дөч гаруй жилийн нөр их оюунлаг хөдөлмөрийг илүү тайлбар, зүүлтгүй илтгэж байлаа.
Иймд би энд Д.Чандмань докторын эрдмийн ажлын тухай, "Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж” олон хоног сараар "Хөдөө хөхөрч, гадаа гандаж” хийсэн олон арван судалгааны үр дүнгийн тухай, тэдгээрийн зарим нь "20 дугаар зууны шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ээр шалгарсан тухай тоочихыг тэвчин түүний эрдэмт олон багш нар, эрдмийг нь өвлөсөн шавь нар, анд нөхөд, анги хамт олных нь төлөөллийн онцлог дурсамжийг голлосноо өчье.
"Хөрш Өмнөговь маань Оюутолгойгоороо хөгжих бол манай Дундговь оюунтай толгойгоороо хөгжих ирээдүйтэй” гэсэн түүний афоризм эрдэм ухааныг дээдлэн шүтэж явдаг доктор, профессор хүний холч үг юм. Тэр Дундговь аймгийн Засаг даргаар гуравхан жил ажилласан ч говь нутгаа ногооруулах, "Ногоон Дундговь” болгох зорилт дэвшүүлэн Оросын Шинжлэх ухааны академийн оролцоотойгоор Дэрэн, Дэлгэрцогт сумын зааг нутагт эрдэм шинжилгээний туршилтын талбай байгуулсан нь шинжлэх ухаанч, оюунлаг ажил байлаа.
Засаг даргын албаа өгөх болоход дотор нь аймгийнхаа сүлдийг сийлсэн гуулин аяганы гадна талд "Оюунтай толгой Дундговийг хөгжүүлнэ. Д.Чандмань” гэсэн бичвэртэйгээр цагаан идээ дүүргэн алд цагаан хадгийн хамт хамтран зүтгэгч нартаа бэлэглэсэн нь өөрийн үйл ажиллагааны эрхэм зорилго болсон энэ уриагаа үргэлжлүүлэн баримталж яваарай гэсэн захиас биз. Оюун ухааныг дээдлэгч Д.Чандмань даргын дурсгалын энэ аягыг эл тэмдэглэлийг тэрлэгч би ч эрхэмлэн хадгалж яваа.
Чандмань дарга дэндүү нээлттэй хүн. Хувилгаан тодруулах багт орон Энэтхэгийн Дармаслад очоод ирэхдээ "Хөөрөглөх далимдаа Далай багшийн гарыг удаан барьлаа” , "J.P.Morgan банкны Сингапур дахь салбарын ерөнхийлөгчтэй хийсэнуулзалт дээр англиар хэдэн зүйл асуусан чинь шууд надтай яриад нилээд юм сонирхлоо”, "Малайзын албаны хүмүүс намайг англиар ярихаар "Монгол ямар мундаг боловсон хүчинтэй юм. Аймаг гэдэг чинь хөдөө нутаг биз дээ” гээд гайхах юм” гээд дарга нарын шуурхай дээр ил цагаан л аваад хаячихна. Гадаадад явахдаа том ширэн цүнхээ огтхон ч тээршээхгүй авч явдаг, хамгийн том ёслолд монгол гутал, монгол дээл, жанжин малгайгаар гангарч гадаадынхны нүдийг бүлтийлгэдэг гэж хамт явсан нөхөд нь ярьдагсан. Миний сонссон эл яриаг баталсан нэг тохиолдлыг доктор Д.Доржсүрэн дурсамждаа иш татсаныг олж үзлээ. Усны институтын захирал ахуйдаа Мексик улсад болсон Дэлхийн усны форумд яамны дэд сайдын хамт оролцож л дээ. Гэтэл сайдын ачаа, хувцас нь нислэг саатаад очиж амжаагүйгээс шорт, сандал, футволктой сайд сандрахад Чандмань захирлын гадагшаа байнга авч явдаг ширэн цүнхэн дэх монгол үндэсний дээл, гутал, жанжин малгай, суран бүс хэрэг болж үндэсний хувцастай орсон сайд форумын жинхэнэ сюрприз болсон гэнэ.
Нэг удаа сар шинээр ард иргэддээ дэвшүүлэх мэндчилгээг телевизид бичих болоход сар шинийн идээ, ууц тавагласан өргөө гэрт Засаг дарга маань дээр үеийн Засаг ноён маягаар хувцаслачихсан орж ирээд мэндчилгээ дэвшүүлснийг санаж байна. Тэр зураг одоо ч над хадгалагдаж байгаа.
Д.Чандмань доктор яруу найрагт дуртай, шүлэг бичиж авъяасаа сорьдог нэгэн. Саяхан тэр "Ус чандмань эрдэнэ” гэсэн шүлгийн түүврээ хэвлүүлсэн байна. Эл түүвэрт :
"Дээлтэй Монгол ганцаараа
Дээлэн дороо хоёулаа
Дээлнээс гарахад гурвуулаа” гэсэн алдарт гурван мөрт нь бий. Нэг удаа ХААИС-ийн багш нарын дунд богино шүлгийн уралдаан болоход эл гурван мөртөө зохиосон нь түүний шүлэг бичдэгийг нь мэдэхгүй хамт олны дунд шуугиан тарьж монгол хүний амьдралын хэв шинжийг гаргаж чадсан гүн утга агуулгатай гэгдэн шалгарснаар "Дэлт найрагчийн нутгийн дээлтэй шүлэгч” хэмээн хамт олон нь хошигнон нэрлэсэн гэдэг.
"Аав ээжийн хайрласан нэр Чандмань
Агробиологийн оюутнуудад багш Чандмань
Алтай, Хангай, говьдоо "Усны” Чандмань
Ази, Европын улсуудад Монгол доктор Чандмань
Усаар дагнасан эрдэмтэн Чандмань
Уугуул нутагтаа Засаг дарга Чандмань...
... Төрийн түшээдэд ширүүн Чандмань
Түмэн олондоо шүлэгч Чандмань” хэмээн Алтайн өвөр говийн сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Санлай шүлэглэсэн байх юм.
Доктор, процессор, яруу найрагч, орчуулагч Д.Бор гэж найз нь нэг удаа Москва явах болж Д.Чандмань дарга найзаа үдэхдээ өөрийн нэрээр бичсэн "Чандмань” шүлгээ уншсан гэнэ. Д.Бор доктор галт тэргэнд явахдаа түүнээс санаа аваад өөрийнхөө нэрээр "Бор” гэдэг шүлэг бичсэнээ энэ чуулган дээр уншлаа.
"Боржин бор чулуу бий
Борзон бор хөрс бий
Боржигон бор тал бий
"Бор” нэртэй начин бий
Бор нэртэй суутан бий
Бор нэртэй баатар ч бий
Би начин Бор биш ээ
Би Нильс Бор биш ээ
Би баатар Бор биш ээ
Би гашуун бор давс
Би хатуу бор дарс
Би нарийн бог өвс
Би найрагч бодь гөрөөс
Миний зүс Бор
Миний цөс бор” хэмээн шүлэглэх энэ эрдэмтэн их Дашбалбарын авга ах, Чандмань даргын эхнэр Л.Сумъяагаравын нутгийн хүү агаад тэтгэвэртээ гараад шүлгийн таван ном гаргачихсан, Пушкин, Есенин, Гамзатовыг орчуулж яваа лут хүн юм. Чандмань дарга Бор найздаа талархал илэрхийлэхдээ "Миний найз зүс, нэр хоёр нь бор ч, зүрх нь цагаан хүн” гээд "Бид хоёр Туулын энэ гүүрээр туучиж нэг, туулж нэг олон жил явсан хоёр оо” хэмээв.
Эрдмийн их чуулганы хүндтэй зочид нь Дундговьчууд байлаа. Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга А.Нарантуяа, "Элгэмсэг Дундговь” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Цэвээнравдан нар баяр хүргэн халуун дотно үг хэлж, Д.Чандманийг Дундговь аймгийн "Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн шагналыг гардуулсан юм. Д.Чандмань шагналыг хүлээж аваад "Би Засаг дарга болоод аймгийнхаа 70 жилийн босгон дээр энэ шагналыг санаачлан одон тэмдгийг хийлгэж байхдаа хэзээ нэг цагт өөрөө энэ хүндтэй шагналыг гардана гэж бодож байсангүй” хэмээв. Монгол улсын гавъяат малчин, Улсын манлай уяач Д.Эрдэнэчулуун "Адуунд сэтгэлтэй, адуугаар холбогдсон миний найз алт мөнгө, эд хөрөнгө биш, алтан сайхан сэтгэл, ном эрдэм, гэгээн нөхөрлөлийг шүтэж явдаг хүн” гэсэн бол Улсын начин Ц.Улаанхүү " Бид хоёр тав хоногийн зөрүүтэй төрсөн хонин жилтэнгүүд” гэж, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Мягмар "Бид Онгийн голынхоо мөсөн дээр уралдаж өссөн найзууд” Цагдаагийн ахмад ажилтан Б.Умаахан "Сайхан –Овоогийн сургуульд надаас арай ах, махлагдуу биетэй, улаан хацартай, чанга дуутай, марзан яриатай хүү байсан энэ хүний дүү Наранцэцэгтэй нэг ангид суралцаж, хожим Чандмань даргынхаа удирдлагад нэг агентлагийг толгойлж, бас найзлаж нөхөрлөж явна” хэмээн дурсан ярьж байлаа.
Д.Чандманий эрдэмтэн олон багш, бас түүний ангийхан болох Өвөрхангайн 10 жилийг 1974 оны төгсөгчид, Ташкентын Хөдөө аж ахуйн дээд сургуулийн нэг ангийхан, түүний дааж төгсгөсөн ХААИС-ийн агробиологийн ангийхан гээд олон сайхан хамт олон түүнд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Энд "Миний мэдэх Чандмань” гэсэн сонирхолтой илтгэлдээ Усны академийн ерөнхийлөгч, доктор С.Чулуунхуяг : "-Усыг монголчууд чандмань эрдэнэ гэдэг. Энэ бол усны томъёо юм. Тэгвэл усны химийн томъёо гарахаас аль дээр Монголчууд энэ томъёог олж тогтоосон байна шүү. Би Чандмань эрдэнэ гэж нэрлэдэг ус, Чандмань доктор хоёрт ямар уялдаа холбоо, төстэй чанар байна вэ гэж үзлээ” гээд халуун дулааныг дамжуулах болон уусгах чанараараа төстэйг түүний хөдөлмөр бүтээлээс жишээлэн сонирхолтой харьцуулалт хийсэн бол доктор Х.Мөнхтуяа 18 жилийн өмнө Тимирязевын академи төгсөөд Д.Чандмань багшийнхаа гар дээр ирснээ дурсахдаа:
"Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн, мууг таниулж шинжлэх ухаанд сургасан Багш Та” гээд анх уулзахад багш маань намхан бондгор биетэй, говийн хөрслөг бор царайтай их л яриа хүн байсан гэж дурсав. Доктор Х.Мөнхтуяа багшаасаа судалгааны арга зүй заалгах хооронд миний долоон настай охиныг зураг зурж бай гээд багш маань өөрийн тэмдэглээ хийдэг нарийн цаас өгсөн дээр миний охин багшийг дүрслэн зурсныг би 18 жил хадгаллаа хэмээн үзүүллээ. Мөн миний боловсруулсан арга зүйн текстийг Чандмань багш гурван цагийн турш засч улаан эрээн болгоод өгсөн нь энэ гэж 12 мөнгөний дэвтрийг харуулсан нь энэ чуулганы нэг сонин сюрприз байлаа..
Д.Чандмань дарга гэргий Л.Сумъяагаравтаа зориулан "Миний сайхан хань” дууг хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуунтай хамтран бүтээснийг дуучин Н.Дашдэмбэрэл анх удаа энд дуулан олны хүртээл болголоо. Энэ дуунд:
"Монгол дээдсээс угсаатай
Морьтон ардын жавхаатай
Буурал ээжийн минь сэтгэлтэй
Буянт аавын минь итгэлтэй
Ай хө зээ хө
Миний сайхан хань минь” хэмээн дуулдаг.
БОАЖ-ын яамны газрын дарга Ш.Мягмар "Чандмань доктор бол усны төлөө чөтгөртэй ч нөхөрлөж, бурхантай ч тэрсэж мэдэх тийм л хүн” гэж түүний араншинг тодорхойлоод "Усаа дагнан ундарч яваарай,
Ургаа даган жаргаж яваарай. Усны төлөө хийсэн бүхэн тань бидэнд дууриал болноо” хэмээн ерөөсөн үгээр нь энэ тэмдэглэлээ өндөрлөвэй.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!