АЙРАГ СӨГНӨСӨН НААДАМ, ЦЭНГЭЭН, НАЙР ХУРИМ, АЛИВАА ЁСЛОЛ ДЭЭР АРХИ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА

🕔 2018/10/09 18:27
Дундговьд болсон "Морьтны соёл-Айрагны баяр-2018"   нэгдсэн үйл ажиллагаанаас айраг сөгнөсөн наадам, цэнгээн, найр хурим, аливаа ёслолд архи хэрэглэхгүй байхыг уриаллаа. Айргаар цэнгэх нь айрагны бүс нутагт нарийн дэг жаягтай, нүүдэлчин түмний дунд хэвшиж тогтсон соёл юм. Энэ соёлыг  нандигнан өвлөх үүднээс энэ уриалгыг гаргаж байгаагаа  "Морьтны соёл-Айрагны баяр"-ыг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ үеэр "Адууны нутгаар" ТББ-ын тэргүүн, Түүхийн ухааны доктор, профессор, бригадын генерал Ч.Сосорбурам,  Хөхүүрийн айрагны химийн найрлага, бүтцийн судлаач химич, докторант Б.Тайванжаргал, "Элгэмсэг дотно Дундговь" ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн асан  Н.Тогтох, аймгийн Засаг дарга асан, доктор профессор Д.Чандмань нар дээрх уриалгын ач холбогдол, нийгэмд үзүүлэх нөлөөг  тал бүрээр тайлбарласан юм. Айргаар цэнгэх  соёлд архи хэрэглэдэггүй нь эрт дээрээс айрагны бүс нутагт тогтсон зан үйл байсныг ийнхүү сэргээх аж.

АЙРАГ СӨГНӨСӨН  НААДАМ, ЦЭНГЭЭН, НАЙР ХУРИМ, АЛИВАА ЁСЛОЛ ДЭЭР АРХИ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!