"МИНИЙ НУТГИЙН БАРАА" ДУУНЫ 50 ЖИЛИЙН НЭРЭМЖИТ НААДАМ ДЭЛГЭРЦОГТОД БОЛОВ

🕔 2018/11/11 14:06
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумун уугуул, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн "Миний нутгийн бараа" дууны 50 жилийн ойд зориулсан наадам Дэлгэрцогт суманд болж наадамд 54 ардын авьяастан оролцлоо.  Энэ наадмыг тус сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв санаачлан зохион байгуулсан юм. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр энэ үеэр мэдэгдэхдээ "Миний нутгаас ийм олон авьяаслаг залуус Дуу хуурын нутгийн алтан үеийнхнийг залгамжлан гарч ирж байгаад сэтгэл өндөр байна. Үнэхээр гайхамшигтай. Мөн миний "Миний нутгийн бараа" дуу 50 жил дуулагдсаны ойг төрсөн нутгийнхан ийм өндөр хэмжээнд аймаг орны чанартай, сүр дуулиатай тэмдэглэж байгаад үнэхээр их баярлаж байна" гэлээ. Тэгвэл Монгол улсын гавьяат багш, удам зүйн ухааны доктор, профессор И.Пүрэвдорж "Миний нэг хонхорт тоглож өссөн багын найз Баттөмөрийн хаанаас ийм гайхамшигт авьяас билэг ундарч, хаанаас нь олон түмнийг үеийн үед байлдан дагуулсан тансаг сайхан аялгуу төрдгийг гайхан биширч байна. Миний найз үнэхээр гайхамшигтай авьяаслаг хөгжмийн зохиолч шүү" хэмээн бахархаж байв.  Дүн гарахад Өлзийт сумын Д.Лхагва-Очир шилдгийн шилдэг Гранпри шагнал, Луус сумын Э.Улаанхүү тэргүүн байрны алтан медаль, Өлзийт сумын Жамъяндорж дэд байр эзлэн мөнгөн медаль, гутгаар байранд Дэлгэрцогт сумын Б.Эрдэнэбаяр, тусгай байрыг Эрдэнэдалайн Шинэбаяр, Дэлгэрцогт сумын Энхсайхан, Хулдын Өлзийбат нар хүртэж шагнагдав. Энэхүү хүндэтгэлийн наадамд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Монгол улсын гавьяат багш И.Пүрэвдорж, Монгол улсын гавьяат жүжигчин Болд нарын алдар цуутнууд оролцлоо. Наадмын шүүгчээр  СУИС-ийн багш, Монгол улсын гавьяат жүжигчин,  Болд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Эрдэнэцэцэг, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын захирал, Соёлын болон Боловсролын тэргүүний ажилтан А.Ууганбаяр нар ажиллав. Наадмыг "Оюунлаг" сургуулийн захирал Д.Батсайхан ивээн тэтгэжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гэр бүлийнхнийхээ өмнөөс Дэлгэрцогт сумын Соёлын төвд принтер дагалдах хэрэгслийн хамт бэлэглэсэн бол сумын  төр, захиргааны байгууллагаас их гарын мөнгөн аягыг алд цэнхэр хадгийн хамт ИТХ-ын дарга П.Цолмонбаатар  Д.Баттөмөр гуайд гардуулсан юм. Энэ наадмын үеэр Дэлгэрцогт сумын Дундговь дахь Нутгийн зөвлөлийн дарга, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир "Ханьдаа" гэдэг шүлэг бичсэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр хөгжмийг бичиж,  Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ариунболдын дуулснаар төрсөн нутгийн нь тайзан дээр "Өлгийдөн" авлаа. Ер нь энэ наадмын үеэр Дэлгэрцогт сумын уул, ус, нутаг орны тухай олон дууг   Гавьяат жүжигчин Болд, Дуурийн дуучин Хүрэлбаатар,  Ариунболд нар болон ардын авьяастнууд дуулж сонирхуулсан юм.
Тэрчилэн энэ наадамд ардын авьяастнуудаа сайн зохион байгуулж оролцуулсан  Өлзийт, Луус, Хулд, Эрдэнэдалай, Дэрэн сумын Соёлын төвд Өргөмжлал, дурсгалын зүйл гардуулав.  Энэ наадмаас төрсөн сэтгэгдэл гэвэл   үндэсний хэмжээнд төдийгүй дэлхий дахинд нэрээ гаргаж яваа Д.Баттөмөр гуай шиг алдартнуудынхаа авьяас билэг, оюун ухааны үе дамжин дуурсах бүтээл туурвилыг төрөлх сум нь төдийгүй аймаг орон нь илүү өндөр үнэлж, илүү хүндэтгэлтэй хандаж байх талаар үе үеийн удирдлага бодууштай санагдсан шүү.
С.ПҮРЭВСҮРЭН

"МИНИЙ НУТГИЙН БАРАА" ДУУНЫ 50 ЖИЛИЙН НЭРЭМЖИТ НААДАМ ДЭЛГЭРЦОГТОД БОЛОВ"МИНИЙ НУТГИЙН БАРАА" ДУУНЫ 50 ЖИЛИЙН НЭРЭМЖИТ НААДАМ ДЭЛГЭРЦОГТОД БОЛОВ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!