ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОРШИН СУУГЧДАД ТАЙЛАН ТАВИЛАА

🕔 2019/01/17 23:45
Дундговь аймгийн Цагдаагийн газар  аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлд болон Сайнцагаан сумын иргэдэд 2018 оны тайланг тавьлаа.  Тайланг Цагдаагийн газрын цахим хуудсанд өмнө нь байршуулсан бөгөөд энэ танхимд дүрс бичлэгээр  үзүүлсэн юм.  Энэ үеэр "Арван тавны цагдаа”-гаас эхлээд  түүхийн үе үеийн цагдаагийн хувцастай албан хаагчид хурлын танхимын үүдэнд эгнэн зогссон нь сонирхолтой байлаа. Тэднийг  тасгийн дарга, Цагдаагийн хошууч Т.Роозон тус бүрд нь иргэдэд танилцуулж тайлбарлав.  Цагдаагийн  үыл ажиллагаанд хэрэглэж байгаа багаж, техник хэрэгслийг дэлгэн үзүүлснээс гадна Цагдаагийн албан хаагчид урлагийн тоглолт сонирхуулсан юм.  Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлд Д.Чандмань, Ц.Лхагваа, Ц.Сугир, Н.Дашням, О.Гавийсүрэн нар ажилладаг бөгөөд энэ зөвлөлийг Д.Чандмань даргалж байгаа ажээ. Иргэний зөвлөлийн дарга,  доктор, профессор  Д. Чандмань энд  мэдээлэл хийлээ.
                Цагдаагийн газар "Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар "Говийн ирээдүй” цогцолбор сургуулийг  шалгаруулж "Өргөмжлөл” гардуулсан бол "Тэргүүний хамтран ажиллагч ажилтан”-аар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Батцэцэгийг  шалгаруулсан байна. Тэрчилэн Цагдаагийн газрын дарга, хурандаа Амарсайхан ажил төрлийн хувьд хамтран ажилладаг Монгол банкны захирал Б.Оюунцэцэг, , Мал эмнэлгийн газрын дарга Мөнхтүвшин, , Нисэх буудлын дарга  Б.Батмөнх нартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.  Мөн 2018 оны ажлын тайлан болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар  иргэдийн саналыг нэргүй хуудсаар болон амаар авсан байна.С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!