Дундговь аймагт Хонины цэцэг” өвчин гарчээ

🕔 2016/10/04 12:28

 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн "Талын хоолой”-д "Хонины цэцэг” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
 
Тус нутагт намаржиж байгаа малчин Э 80 хонь, 18 хурганд энэ сарын 03-нд "Хонины цэцэг”өвчин гарсан бөгөөд сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Түүнчлэн Шилийн гол багийн "Шилийн гашуун”-д энэ сарын 30-нд мөн "Хонины цэцэг” өвчин гарсан бөгөөд мөн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Өвчны голомтод байгаа бүх хонийг бэлчээрт гаргахгүй байгаа аж.
 
Ч.Ариунболд
Эх  сурвалж: "Монцамэ” агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!