ЦЕМЕНТЕН ДЭЭР УРГАСАН ЦЭЦЭГ

🕔 2016/06/13 12:34

Биднийг бага байхад ямар нэгэн боломжгүй зүйл дээр хүүхдүүд Цементен дээр цэцэг ургаж, Цэцгээ хүүхэн эрэгтэй хүн болно гэх мэтээр тоглодог байж билээ. Ямар ч байсан тэр үгийг бусдаас сонсоход их л том доромжлол мэт санагдаж эмзэглэж заавал тэрнээс гарахыг хичээдэг байсан санагдаж байна.

 

Харин өнөө цагт бодит байдал дээр энэ үг биелэлээ олоод бүр нүдэнд харагдах нь сонирхолтой эвсэл өнөө цагийн цэцэг, өвснүүдийн чанар хүн бидний гараар бүтээгдсэн хатуу хучилттай зам талбайгаас чанаржсан бололтой юм.

 

Гэвч харамсалтай нь ганцхан Говь-Алтай аймагт ийм үзэгдэл болоод байгаа нь сэтгэл зовиурлууштай улсын хөрөнгийг зарлагадан байж бүтсэн энэ замын нийт төсөв нь 1.200.000.000 сая төгрөг гэх ба одоогоор баригдаж дуусаагүй, дараагийн санхүүжилтээ хүлээж байгаа зам нь бидний багын бүтэшгүй мөрөөдлийг биелүүлээд байгаа билээ. Аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 18 км замыг ашиглалтанд оруулсан бөгөөд концессийн гэрээгээр хийгдсэн гэдэг.

 

Улаанбаатар хотод ийм хэмжээний зам тавихад 650.000.000 шаардагддаг бол Говь-Алтай аймгийн замын төсөв яагаад ийм өндөр байна вэ? Тийм өндөр төсвөөр баригдсан зам, талбайн чанар яагаад ийм муу байгаа вэ гэдэг нь гайхмаар асуудал сонирхуулж хэлэхэд 2015 оны 10-р сард ашиглалтанд орсон зам нь эвдэрч өдгөө ийм байдалтай байгаа нь гайхширмаар...

ЦЕМЕНТЕН ДЭЭР УРГАСАН ЦЭЦЭГ

 

ЦЕМЕНТЕН ДЭЭР УРГАСАН ЦЭЦЭГ

 

ЦЕМЕНТЕН ДЭЭР УРГАСАН ЦЭЦЭГ

 

ЦЕМЕНТЕН ДЭЭР УРГАСАН ЦЭЦЭГ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!