Цэцэг өвчтэй малын мах аймгийн төв рүү оруулах гэж байгаад баригджээ

🕔 2016/09/14 11:49

Цэцэг өвчтэй малын мах аймгийн төв рүү оруулах гэж байгаад баригджээ

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төв рүү оруулж байгаад хяналтын постын ажилтанд баригдлаа. Энэ малчин нь Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх, уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, махыг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авч, тус багийн Бурхантад устгалын нүх ухаж, 5 хонины махыг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллаж малын эмчээр ахлуулсан устгалын ажлын хэсгээр акт үйлдлүүлэн, баталгаажуулж ажиллалаа. Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны дагуу устгалыг хийж, мал эмнэлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн заавраар хлорийн шохойг ашиглаж халваргүйжүүлсэн.


Дээрх зөрчил дутагдал гарч байгаатай холбогдуулан малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хонийг эрүүл бүсээс вакцин хийлгэсэн өдрөөс хойших 21 хоногийн дараа буюу голомтын бүсээс өвчин тусаагүй эрүүл хонины махыг хорио цээрийн дэглэм цуцлагдсанаас хойш нийтийн хэрэгцээнд худалдан борлуулахыг зөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!