АТГ-аас Дундговь аймагт зөрчил илрүүлжээ

🕔 2016/06/21 16:47

АТГ-аас Дундговь аймагт зөрчил илрүүлжээ

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 9-22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын харьяа агентлаг болон Мандалговь, Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил, Сайнцагаан суманд албан томилолтоор ажилласан билээ.

Тухайн аймагт ажиллах явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах зорилгоор Дундговь аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд бусдад давуу байдал олгосон, хууль тогтоомжоор эрх олгоогүй байхад сумдын ИТХ болон Тэргүүлэгчдээс баталсан 7 тогтоол, Засаг даргын 5 захирамжийг хүчингүй болгууллаа.

Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас гаргасан Зөвлөмжүүдийг нийтийн албан тушаалтнуудад танилцуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулахаар зохион байгуулсан нийт 22 удаагийн сургалтаар Дундговь аймгийн 1336 төрийн албан хаагчийг хамруулав.

Эх сурвалжийн линк: http://www.zuvsongolt.mn/page/newsmore/3098

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!