ЗАР »
"Орон нутаг дахь төрийн албаны бүтээмж" удирдах албан хаагчдын сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа
Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхжуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан удирдах албан тушаалтнуудын сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн зөвлөгөөний арга хэмжээнд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын ажлын албаны дарга, ЗДТГ-ын дарга нар хамрагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын орон нутгийн зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, МУ-ын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Канад улсын ЗГ -ын дэмжлэгтэйгээр манай улсад хэрэгжиж буй Мерит төслийн захирал Р.Алтангэрэл болон Удирдлагын академийн багш, доктор профессор Л.Отгонтуяа, И-Монголиа академийн Нийтийн мэдээллийн системийн газрын дарга С.Мягмарсүрэн мөн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагууд арга зүйн сургалт, мэдээлэл өгсөн юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, орон нутгийн удирдах албан хаагчдын удирдлагын манлайллыг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн ойлголт, мэдээллээр хангаж, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгааг онцлоод сургалт зөвлөгөөнөөс олж авсан мэдлэг мэдээллээ ажил хэрэг болгон албан хаагчдаа чадваржуулж, улмаар иргэдэд төрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэж, орон нутгийн төрийн үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлэн, албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн хууль тогтоомжийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг иргэдэд шударга, чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэж ажиллахад санаачилгатай ажиллахыг зөвлөгөөнд оролцогч сумдын удирдлагуудад чиглэл болголоо.
Мөн сумдын удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагуудын удирдлагуудын нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, зарим сумдын хилийн цэсийн маргааныг хэрхэн шийдвэрлэх, төсвийн зарцуулалтыг зөв зохистой төлөвлөх, зарцуулах зэрэг асуудлыг хэлэлцэн, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлаар сумдын удирдлагуудад зөвлөмж чиглэл болгосон юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!