МЕРИТ төслийн дэмжлэгтэйгээр төрийн алба хаагчдыг чадавхжуулна

🕔 2021/11/18 16:42

 

 

МЕРИТ төслийн дэмжлэгтэйгээр төрийн алба хаагчдыг чадавхжуулна

 

Дундговь аймгийн ЗДТГ-т хэрэгжиж буй ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцооны дахин баталгаажуулалтын аудитад бэлтгэх сургалт, зөвлөх үйлчилгээг Канад улсын MERIT төсөл санхүүжүүлж, хамтран ажиллахаар боллоо.

Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй МЕРИТ (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь) төслийн тус аймаг дахь ажилтан Ө.Удвал, Монголын чанарын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Б.Энхнавч нар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбаттай уулзаж, энэ талаар санал солилцжээ.

МЕРИТ төсөл нь эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд чиглэсэн байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг дэмжих замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой бөгөөд өнгөрсөн жилүүдэд төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр ажилласан.

Тухайлбал, аймгийн ЗДТГ-тай хамтран, чадавхжуулж ажилласны үр дүнд тус байгууллага Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон юм.

Цаашид ч мөн хамтран ажиллах бөгөөд зөвлөх үйлчилгээг Монголын чанарын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Б.Энхнавч ахлан гүйцэтгэх ажээ.

 

Тэрээр энэ удаа аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад "Өндөр бүтээмжтэй ажлын орчныг бий болгох нь” сургалт хийсэн байна.




Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!