ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулав

🕔 2021/04/30 14:25
 

ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулав

 

"Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн баг Удирдлагын академитай хамтран 4 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа .
Сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, зарим сумын ИТХ-ын дарга нар, аймгийн ИТХ-ын ажлын албаны алба хаагчид цахимаар оролцжээ.
Энэхүү сургалтыг "Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс", "Орон нутгийн төсвийн удирдлага", "Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт" сэдвээр Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Я.Бямбаяр, доктор, дэд профессор Г.Жаргал, доктор, профессор Л.Отгонтуяа нар удирдан явуулсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!