Аймгийн хөгжлийн төлөө ажиллах чадварлаг баг бүрдүүлэх нь сургалтын зорилго

🕔 2021/12/20 11:36

 

 

Аймгийн хөгжлийн төлөө ажиллах чадварлаг баг бүрдүүлэх нь сургалтын зорилго

 

Аймгийн ЗДТГ, Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй MERIT төсөл, Ардчилал, шинэ бодлогын төв хамтран "Удирдлагын манлайлал ба хамтын ажиллагаа” сэвэвт хоёр өдрийн сургалт Мандалговь хотноо зохион байгуулав.

Аймаг, орон нутгийн удирдах албан хаагчдын удирдлагын манлайллыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны чадавхийг дээшлүүлэх зорилго бүхий тус сургалтад сумын Засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд 70 хүн оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцогчдод хандан "мэдлэг боловсрол, ур чадвар, дадлага туршлагатай төрийн албан хаагчдын оролцоотойгоор иргэдэд чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байгааг онцолж, удирдах албан тушаалтнуудыг энэхүү сургалтад хамруулснаар Дундговь аймгийн хөгжлийн төлөө гэсэн нэгэн зорилгын дор хүчтэй баг бүрдэн үр бүтээлтэй хамтран ажиллах боломж бүрдэж байна” гэлээ.

Энэхүү сургалтаар оролцогчдод "Технологийн эрин ба эдийн засаг”, "Ардчилал, эрх чөлөө, өнөөгийн байдал”, "Байгалийн баялагийн засаглал ба улс орны хөгжил”, Жуулчлалын бүтээгдэхүүн ба дотоодын нөөц боломж, "Монгол улсын хөгжлийн бодлогын өнөөгийн тогтолцоо ба бодлогын баримт бичиг боловсруулах”, "Хөдөө аж ахуйн гарц, боломжууд” зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр илтгэл тавьж мэдлэг олгосон байна.

Сургалтын хамгийн чухал үр дүн бол оролцогчид аймгийнхаа хөгжилд тулгамдаж буй асуудал, аймаг, орон нутгийн хөгжлийн тулгуур, онцлог бүтээгдэхүүнийг тодорхойлох чадвар эзэмших явдал бөгөөд энэ нь цаашид хөгжлийн бодлогоо тодорхойлоход үр дүнгээ өгнө гэдгийг сургалтын багийн ахлагч "Ардчилал, шинэ бодлогын төв” ийн захирал Л.Баян-Алтай онцолсон юм.

 

Мөн тус сургалтаар Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн Зөвлөх үйлчилгээний төвийн эрхлэгч П.Бямбасүрэн нар "Хамтран ажиллах арга барил”, "Эерэг чиг хандлага төрүүлэх”, "Төлөвлөлт, зөв төлөвлөлтийн үндэс” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож, оролцогчидтой багаар хамтран ажиллажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!