“Төрийн албан хаагчдын өдөр” сарын аян эхэлж байна

🕔 2018/11/02 17:12

 

 

“Төрийн албан хаагчдын өдөр” сарын аян эхэлж байна

 

Сумынхаа төрийн байгууллагуудын албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, хандлагыг өөрчлөх, төрийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилгоор "Төрийн албан хаагчдын өдөр” сарын аяныг эхлүүллээ.

Энэ сард явагдах "Төрийн албан хаагчдын өдөр” сарын аяныг Дэлгэрхангай сумын ЗДТГ санаачлан 2006 оноос жил бүр уламжлал болгон сумандаа зохион байгуулдаг ба 2007 онд аймагтаа Төрийн албаны "Брэнд үйлчилгээ”-гээр шалгарч байжээ.

Аяны үйл ажиллагааны хүрээнд байгууллага бүр санаачилж, урлаг, спорт, танин мэдэхүй, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх уралдаан тэмцээн, Төрийн албан хаагчдын зөвлөгөөн, мэдээллийн өдөрлөг, уулзалт, хэлэлцүүлэг, сургалт гээд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү аяны үр дүнд төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага сайжирч, чадавхи нь нэмэгдэж, суманд төрийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч байгаа төдийгүй зэргэлдээх Хулд, Адаацаг сумдын ЗДТГ туршлага судалжээ.

 

Дэлгэрхангай суманд ЗДТГ, Бүрэн дунд сургууль, цэцэрлэг, Соёлын төв, Эмнэлэг гээд 6 байгууллагад 139 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!