Замын цагдаагийн албаны дарга хөдөө орон нутгийн зарим аймгуудад ажиллалаа

🕔 2017/09/20 15:43

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж харъяа нэгжийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзан Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ болон орон нутагт дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

Ажиллах хугацаандаа Архангай аймгийн нутаг Тарнын гүүрний байнгын постын үйл ажиллагаа, барилгын явцтай танилцаж аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзан Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативийн дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, одоо ашиглагдаж байгаа байнгын постны ашиглалтыг сайжруулах талаар санал солилцсон юм.

 

Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Цагдаагийн газарт хуучин ашиглагдаж байсан 7 тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн талаар дурьдаж цаашид цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, техник хэрэгслийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаа илэрхийлсэн бол Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зүгээс Хашаат сумын нутаг Тарнын гүүрний байнгын постны үйл ажиллагааг сайжруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа дурьдаж, зарим асуудлыг шийдвэрлэх тодорхой ажил зохион байгуулж байгаагаа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!